Sep 27, 2009

Намар

2 сэтгэгдэлтэй
Гадаа намар болох гээд модод өнгөө сольж эхэлжийна. Солонгос улсад ирээд хамгийн их таалагдсан зүйл нь намар болхоор навчнууд янз бүрийн өнгөтэй болдог нь. Улаан нь улаанаараа, ногоон нь ногооноороо, шар нь шараараа. Хүрэн өнгийн навч хүртэл байдаг. Удахгүй худалч хүнд солонгын долоон өнгөтэй болно дөө. Орон ороны хүмүүс нийтээрээ нэг улиралд дуртай байдаг болуу. Би лав монголд байхдаа зуны улиралд дуртай байсан. Солонгост намарын улиралд. Өөр хаанахын өвөл, намарын улиралд дурлах юм байгаан бүү мэд. Ямар улиралд дуртай вэ гээд асуувал "Монголын зун, солонгосын намарын улиралд дуртай" гэж хариулах нь байна. За нэг тиймэрхүү... Зуны улирлаас ч уйдчихлаа 5 сараас хойш зун байлаа шд одоо болоо биздэ. Нээрээ .... нээрээ гэснээс орос дуу сонсоогүй нэлээд удсийм байна шд. Орос хэл, орос дуу гоё шүү тэ орос дуунууддаа эргээд дурланааа... / орос дуу намар 2 ямар хамааралтай юм бол :) /


Sep 25, 2009

Soundtrack of "City of Angels"

3 сэтгэгдэлтэй
"City of Angels" энэ киног нилээд дээр үед үзэж байсан санаж байна. 1998 онд суллагдсан ( released ^.^ ) кино гэхээр энэ киног үзэж байхдаа 12, 13-тай л байж. 12 13-тай ухаан бүрэн дүүрэн орж амжаагүй бацаан романс төрлийн киног яаж ойлгох вэ дээ. Одоо эргээд бодсон чинь романс юм чинь гоё кино байсан байх гэж бодогдоод байгаан. Дахиж үзнээ. Гол дүрд нь миний дуртай жүжигчин Nicolas Cage, Meg Ryan нар тоглосон болхоор бүр таашаалтай. Үйл явдал нь товчхондоо гэвэл тэнгэрийн элч хүнд дурлаад хүн болдог тухай... нэг тиймэрхүү, сайн санахгүй байна цааш нь боломж гаргаад өөрсдөө үзээрэй. Аан тийн Soundtrack-ийг нь саяхан Анаашаас олж сонсоод бүр аддиктэд болчоод суужийна. Орсон ч гарсан ч сонсоостой. Ааймар гоё дуу. Ингэтэл нь аддиктэд болгоцон анаашдаа баярлалаа.


Sep 16, 2009

Хамгийн дэгжин хувцаслалт - Инээмсэглэл

3 сэтгэгдэлтэй

Хамгийн хортой зуршил - Санаа зовох,
Хамгийн сайхан баяр - хүнд баяр хөөр өгөх,

Хамгийн хоосролт - Өөрийгөө хүндлэх сэтгэлээ алдах,

Хамгийн сэтгэл ханамжтай ажил - Бусдад туслах,

Хамгийн том асуудал(амжилтанд хүрэхэд)
- Айдас,
Хамгийн хүчтэй нойрны эм
- Оюун санааны амгалан байдал, Хамгийн их хүч - Хайр,
Хамгийн мундаг компъютер
- Хүний тархи,
Хамгийн байхгүй байж болошгүй зүйл
- Итгэл,
Хамгийн хэрэггүй сэтгэлийн хөдлөл
- Өөрийгөө өрөвдөх,
Хамгийн дэгжин хувцаслалт
- Инээмсэглэл

Sep 13, 2009

Солонгос улс дахь монгол ажилчдын амьдрал

2 сэтгэгдэлтэй

MGLCLUB.COM сайт дээр солонгос улс дахь монгол ажилчдын амьдралын хатуу хөтүүгийн талаар бичсэн нийтлэлийг олж уншаад илүү олон хүмүүст хүргэх үүднээс өөрийн бичил орон зайдаа хуулбарлан орууллаа. Эх бичлэг нь энд байгаа.




" Солонгосын хойгт хөл тавихаасаа өмнө тэнд ажиллаж амьдарч байгаа монголчуудын тухай бусдын л адил өнгөцхөн ойлголттой явсныгаа тэр нутгийн хилээр алхаж ороод эхний хүмүүстэй уулзсан цагаасаа л мэдэрч билээ. Тэгээд энэ хүмүүсийн тухай заавал үнэнийг бичиж Монголд байгаа аав ээж, ах дүүс, эхнэр хүүхдэд нь мэдрүүлнэ дээ гэсэн бодол өвөртөлсөөр багагүй хугацааг үджээ.

Солонгост ажиллаж амьдраад арваад жил болсон нагац ах маань намайг тосох байсан боловч Инчоны нисэх буудалд өглөөний эхний автобусаар ирэхээр болсноос би хүний нутагт шөнийн 2 цагт цор ганцаараа бууж өглөөг хүлээх хэрэг гарлаа. Гэтэл аз таарч тэнд хоёр монгол “сарам” байх нь тэр. Солонгосоор хүнийг “сарам” гэдэг. Тэдний нэг нь манай нислэгийн өмнөхөн газардсан гэрээт ажилчдын онгоцоор ирсэн эхнэртэйгээ уулзчихаад явж байгаа нь тэр аж. Ганзориг гэрээгээр ирээд хоёр сар л болж байгаа, эхнэр нь өнөөдөр бас гэрээгээр ирж байгаа юм. Гэсэн ч тэр хоёр энд хамтдаа байж чадахгүй, эхнэр нь хөдөө үйлдвэрт хуваарилагдсан болохоор дөнгөж уулзаад л салсан гэнэ. Надтай таарсан хоёр залуу ирээд удаагүй болохоор газар орноо сайн таниагүй, дээр нь хэл мэдэхгүйгээс болоод буцах замаа олохгүй өглөөг хүлээж байгаа юмсанж. Би тэдний нэгнийх нь утсаар ах руугаа ярьж ирж авахыг хүслээ. Ах маань намайг ирсэнд итгэж ядан /учир нь би дөнгөж урд өдөр нь утасдаж маргааш Солонгост очно, тосоорой гэсэн боловч манай ах хэр баргийн хүмүүс хилээр амархан нэвтэрдэггүй болохоор намайг тийм хурдан ирнэ гэж санаагүй байв/ Сөүлээс такси хөлслөн ирлээ. Мөн ах маань энд 10 жил болохдоо төрсөн хүүгээ ирэхэд ч баригдчихна гээд өөрөө тосч байгаагүй.

Тэгээд ах бид хоёр нөгөө хоёр монголоо Инчоны дүүрэгт байрлах байранд нь хүргэж өгөөд бороотой Сөүлийн гудамжаар Чүнгүг дүүрэгт байрлах урт нарийхан гудамжнаа ахынхаа гэрт ирэв. Намайг тосч авахдаа ах таксинд 90 мянган вон төлж байгаа харагдлаа. Энэ цаг мөчөөс хойш Хан бандуд жил зургаан сар байхдаа олон арван монголчуудтай уулзаж зовлон жаргалыг нь сонсч, хуваалцаж, нүдээр үзэж харж явсан зүйлийнхээ зах зухаас одоо уншигч тантай хуваалцаж байгаа минь энэ. Танилуудынхаа эрх ашгийн үүднээс нийтлэлд нэрийг нь өөрчилж бичлээ.

ХАМГИЙН БАГА ЦАЛИНТАЙ Ч ХУУЧИН ХУВЦАСНЫ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАХЫГ ҮХЭН ХАТАН ДУРЛАГСАД ОЛОН БИЙ

Яагаад гэвэл энд юм юмыг амжуулж болдог. Харин сүүлийн үед хуучин хувцасны үйлдвэрт баривчилгаа их болсон гэнэлээ. Гэсэн ч монголчууд энэ ашигтай ажлыг орхидоггүй. Бүр Монголд ирчихээд буцаад Е9-өөр очсон эхнэр нөхөр хоёр зөвхөн хуучин хувцасны үйлдвэрт ажиллана гэсээр байгаад хуучин хувцасны үйлдвэр олж ажилласан гэдэг. Яагаад гэж та гайхаж байгаа байх л даа. Хуучин хувцасны үйлдвэрийн цалин ердөө 600 мянган вон орчим байдаг ч монголчууд энд ажиллах дуртайгийн нууц нь цалингаас өөр юманд байдаг. Өөрөөр хэлбэл хуучин хувцсан дээр ажиллаж байгаа хүмүүс цалингаасаа илүү цалинг хуучин хувцасны халааснаас олдог. Миний мэдэх эхнэр нөхөр хоёр хуучин хувцасны үйлдвэрээр дагнаад 2 жил ажилласан байв. Тэд тэр үйлдвэрт ажиллаж байхдаа хүүтэй болсон. Хүүгийн ээж жирэмсэн байхдаа ажлаа тарсны дараа үйлдвэр лүүгээ нууцаар орж “илүү цаг ажиллах”-даа хэд хэдэн удаа 100 мянгаас дээш вон олж байж. Тэд олсон мөнгөө тусад нь мөнгөний гахайнд цуглуулдаг. Энэ тухайгаа бүсгүй “Би жирэмсэн байхдаа маш азтай байсан. Их мөнгө олсон. Миний хүү чинь өөрөө мөнгөө олоод төрчихсөн байхгүй юу” гэж байсан. Мөн алтан эдлэл маш их олддог. Олсон алтан эдлэлээ солонгосын алт мөнгөний дарханд аваачиж тавин хувийн үнээр нь өгнө. Алтан эдлэлүүд ихэнхдээ хэлхээтэйгээрээ, хосоороо олдоно.

Хуучин хувцасныхан маань Солонгосын аль ч нутагт байсан Сөүлээс карго дуудаж байгаад л пресэлсэн хувцаснуудыг Монгол руугаа ачуулна даа. Тэгэхдээ таарснаа ачуулдаггүй. Маш сайн ялгаж байгаад ангилж, хамгийн сайн гэснийг л ачуулдаг. Хэд хэдээрээ нийлээд ачуулахад сардаа нэг удаа Монгол руу овоо ачаа явуулчихаад байдаг. Бас тэндээ хөөрхөн наймаа хийчихнэ. Савхин курткуудыг ялгаад Түндэмүн дээр аваачаад монголчууддаа 10, 20 мянгаар зарчихна. Ийм маягаар байхад хуучин хувцасныхан сардаа саяас дээш орлоготой байж дөнгөөд байдаг. Хамгийн гол нь Монгол руу ачуулсан бараа л “чулуу” болдог. Монголд ах дүүс нь барааг нь аваад захын наймаачдад бөөндчихнө. Барааг нь зарж өгөх хүнгүй нэг нь контейнер худалдаж авахуулаад тэр лүүгээ хийлгүүлж хадгалдаг. Тэгээд өөрсдөө ирж борлуулах бодолтой аж. Харин дээрх танил хоёр маань дандаа савхин куртка Монгол руу ачуулдаг, өөрсдөө удахгүй очоод Орос руу гаргаж зарна гэцгээдэг байв. Савхин куртканууд нь удаан контейнерт байхаараа үнэр орж хөгцөрчих гээд байдаг, ах эгч нь байсхийгээд л гаргаж сэврээдэг тухай ч ярьж байсан. Өөр нэг “юм” олдог газар нь “сэтак” буюу угаалгын газар. Нэг танил монгол залуу маань сэтакт ажиллаж байхдаа сая гаруй төгрөгний алтан ээмэг бөгж хосоор нь олоод эхнэртээ зүүлгэчихсэн байлаа.

НҮҮР ЦАРАЙ АВАХ ЮМГҮЙ БОЛСОН Ч ОРОН СУУЦНЫХАА МӨНГИЙГ ТӨЛЖ БАЙЖ Л АЖЛАА СОЛИНО ДОО

Ингэж ярьсан Төгсөө гэдэг залуу дөнгөж 21-хэн настай. Тэрээр ахтайгаа хоёул төмрийн үйлдвэрт ажилладаг. Төмрийн үйлдвэр маш хүнд нөхцөлтэй. Гэхдээ монголчууд бас арай гайгүй ажлыг нь хийнэ. Яг төмрийн будагтай зууралдах, хамгийн хортой ажлуудыг төлгүүд буюу вьетнамчууд л гүйцэтгэж байгаа харагддаг. Гэсэн ч Төгсөөгийн нүүрээр дүүрэн улаан гүвдрүү туурч, төмрийн хордлого болжээ. Ийм болоод 9 сар болж байгаа гэсэн. Ажлаа солиоч гэхээр “Би саяхан Сөүл ороод 10-р хороололд баригдаж байгаа барилганд хоёр өрөө орон сууц захиалчихсан болохоор энэ ажлаа орхиж чадахгүй байнаа. Орон сууцныхаа мөнгийг төлж дуусаад л өөр гайгүй ажил хайхаас” гэнэ. Тэгнэ гэвэл Төгсөө эндээ дахиад хоёр жил шахуу ажиллах хэрэгтэй. 9-хөн сард дахиад гүвдрүү туурах газаргүй шахам болсон нүүр орон сууц нь баригдаж дуусах хооронд юу болох бол оо гэхээс өмнөөс нь өр өвдөж л байсан, үнэндээ.

МАНАЙХАН НАМАЙГ “ШИБАЛ” Л ГЭЭД БАЙДАГ ШҮҮ ДЭЭ, ШИБАЛЫГ ДУУДААД ӨГ Л ГЭЧИХ

Харийн нутагт очсон хүн бүхэнд тулгардаг хамгийн эхний проблем хэл байдаг. Солонгост байгаа монголчуудын дунд ч хэлний бэрхшээлээс болж хохирох, цалин мөнгөө авч чадахгүй байх, эмнэлгийн тусламж авч амжихгүй өвчин зовлонд нэрвэгдэх зэрэг асуудал үүсэхээс гадна онигоонд орох нь элбэг. Бас онигооны баатар болохоосоо болгоомжилдог юмуу зарим нэг товарищ хэл сурахгүй шүү дээ. “Өө, надад солонгос хэл хэрэггүй, болчихдог” л гэнэ. Нэг тийм залуу эзнийгээ юм хэлэхээр зүгээр л “ОК” гээд л байна. Баахан “Ок”, “Ок” гэж байснаа монголчууд дээрээ ирээд “Сая эзэн юу гэсэн бэ?” гээд наадуул нь “Чи Ок л гээд байсан биз дээ, мэдэж байгаа юм биш үү?” хэмээн шоолж бөөн инээдэм болно. Бас нэг залуу эхнэрийнхээ араас очиж л дээ. Эхнэр нь “хог” гэдгийг “сырэгэ” гэдэг юм, чи цээжилж чадахгүй бол “сергей” гэхэд бараг адилхан” гэж хэлжээ. Хэд хоногийн дараа залуу “Хогийг чинь Алексей гэдэг бил үү, Сергей бил үү?” гэжээ. Хамгийн өрөвдөлтэй онигоо нь нэг залуу Түндэмүн дээр нутгийнхаа монголчуудтай таарчээ. Тэгээд нутгийнх нь залуус утасных нь дугаарыг авах гэтэл “Би одоохондоо гар утасгүй байгаа. Манай “самүшил” /контор/-ын утсаар ярьчих” гэж л дээ. Наадуул нь “Хөөе, тэгээд хэнтэй ярья гэх вэ?” гэсэн чинь “Манайхан намайг “шибал” л гээд байдаг шүү дээ, шибалтай ярья л гэчих” гэсэн гэдэг. Үүнийг сонсоод манай нэг монгол тэнд шибалаараа дуудуулаад хараалын муухай үгийг өөрийнхөө нэрийг гэж бодоод явж байгаа нь эмгэнэлтэй санагдсан. Шибал гэдэг нь солонгос хараалын үг юм. Уг нь “шиб паль” гэсэн “18”-ын тоо боловч солонгосууд энэ үгийг их цээрлэдэг, хараахаараа хэлдэг.

СЕКС БА ХОС ЗАЛУУСЫН ГАНЦААРДСАН ЖИЛҮҮД

Үнэнч байх гэдгийг хатуу сорьсон, ямар ч үнэнч хүнийг барьц алдуулахаар хэцүү асуудал бол секс гэдэг нь илт байсан. Бие биедээ хичнээн хайртай ч хосууд хоёр талд доод тал нь гурван жил, түүнээс дээш хугацаагаар байна гэдэг асар хүнд бие, сэтгэлийн там юм гэдгийг уулзсан хүн болгон л ярьж байсан. Хонгороо ах эхнэр хоёр хүүхдээ орхиод ирсэн. Уг нь 1 сая 200 мянгын цалинтай ч ихэнх цалингаа орой бүр эхнэрээ гэртээ байна уу үгүй юу, юу хийж байгаа бол гэж шалгаж, тагнахад, эхнэрийнхээ хэлснийг нотлоход зориулчихна. Эхнэр нь нэг орой утсаа авсангүй. Хонгороо ах унтсангүй, хүрэн савтай “мэгжү”-гээ /Hite пиво/ тэврээд л, монгол руу дахин дахин залгаад л. Нэлээд шөнөөр эхнэртэйгээ ярьж байна аа. “Чи яачихав аа?”, “Усанд ороод л”, “Усанд орохдоо утсаа аваад орж бай л даа, хүн боож үхэх шахлаа”. Үүнийг юу гэж ойлгохов? Ийм л яриа монгол солонгос хоёрын дунд утасны наана цаанаас удаан үргэлжилнэ. Уг нь эхнэрээ татаж авах гээд л хүн амьтны урдуур хойгуур орж яваа л юм билээ. Гэвч эхнэрээ шалгадаг Хонгороо ах маань сардаа хоёр удаа “ягааны гудамж”-нд /биеэ үнэлэгчдийн байрлаж буй гудамж/ очиж “цагаа бүртгүүлдэг”. Хамтдаа маханд орж сууж байгаад л гараад сэмхэн сэмхэн цаашилсаар нөгөө гудамж руугаа алхцгаачихна. Би араас нь “Хөөе, хаачих гэж байна. Эхнэрүүд рүү чинь утасдлаа шүү” гэж айлгахчаан аядаад л үлдэх. Яг үнэндээ ярихгүй л дээ. Яагаад гэвэл тэр хүмүүсийн асуудлыг сайн ойлгож байгаа юм чинь. Энд байгаа зарим монгол хүүхнүүд эрчүүдтэй “орооцолдчихоод” бөөн хэл ам үүсгэдэг. Тийм хүмүүстэй “янз бүр” болж дараа нь Монголдоо ирээд асуудалд орж байснаас зүгээр л албан ёсны, элдэв өвчин энэ тэр авна гэж айх аюулгүй биеэ үнэлэгчид рүү нь сардаа ганц нэг оччихоод байх нь нэрэнд ч цэвэр, хаа хаанаа хал балгүй санагдсан. Энэ гэхдээ миний хувийн бодол гэдгийг хэлэх хэрэгтэй. Уг нь хосоороо ч амьдралын эрхээр, мөнгөний төлөө ганцаардсан амьдралаар олон жилийг үдэж, залуу насаа өнгөрүүлж байгаа нь яасан харамсалтай гээч. Энэ ганцаардлаасаа болоод галзуурчих шахаад Сөжү уухаараа л бүхнийг мартдаг Гомбоо гэдэг залуу бидний ойролцоо ажиллаж амьдардаг байв. Уг нь тэр Монголд байхдаа ТИС төгсч улсын нэгэн томоохон байгууллагад инженер, мастер хийж байсан чадвартай залуу ч мөнгөний төлөө солонгосыг зорьсон ганцаардал түүнийг Сөжүний ногоон шилтэй “ихэрлүүлж” орхисон байсан. Нэг удаа Баатараа гэдэг ах архи уучихсан уйлж орж ирэв. “Авгай хүүхэд хоёрынхоо төлөө л ах нь энд таван жил боллоо. Одоо жаахан байж байгаад явнаа, Монголдоо очоод сайхан амьдарна” гээд л инээж суудаг Баатараа ахыг уйлаад орж ирэхэд нь сандралгүй яахав. Гэр орныхон нь зүгээр байгаа, яанаа гээд л амыг нь харж хэсэг суув. Баатараа ах “Ах нь өнөөдөр цалингаа авсан, Монгол руу явуулах гэсэн чинь чаддаггүй ээ, яах уу? Явуулах уу, яах уу?” гээд л. “Үгүй, та явуулахгүй яадгийм” гэсэн чинь “Ах нь энд ирээд таван жил болж байна, гэтэл Монголд бага хүүхэд хоёр нас хүрч байна гэнээ”. Үүнийг сонссон бүгд хачин болсон. Мөн Солонгост очоод 10 жил болж байгаа ахын охины тухай тэр ах ч, би ч төсөөлж чадахгүй байсан. Юу гэвэл Отгоо ахыг Солонгос руу явахад 8 настай үлдсэн охин нь энэ жил 10-р ангиа төгссөн гэнэ. Отгоо ах охиныхоо тухай орхиод явсан тэр үеэрээ л дурсан ярьдаг. Тэр охиныхоо хамгийн нандин гэгээн үе болох 10 жилийн, сурагч насны амьдралыг нь мэдэхгүй өнгөрүүлжээ. Ийм л амьдрал үргэлжилж байна. Намайг очиход эргэн тойрны маань монголчууд интернет заалгаж эхэлсэн юм. Тэгтэл Хаагий гэдэг залуу солонгост хоёр жил болж байгаа ч анх удаагаа эхнэр хүүхэдтэйгээ чаталж, камераар бие биесээ харсан. Харин нөгөө Хаагий чинь гэнэт эхнэрээ “Хөхөө гарга” гэдэг байгаа. Ээжтэйгээ хамт аавыгаа харахаар Улаанбаатарын нэгэн интернет кафед орсон нэгдүгээр ангийн хүүхдэдээ хүртэл “Наад ээжийнхээ мөөмийг гарга” гэснийг нь яана. Эхнэр нь эхлээд “Юу гээд байгаа юм” энэ тэр гэж байснаа сүүлд нь нөхрөө өрөвдсөн ч юмуу яасан юм боломж байвал гаргачих санаа байгаа бололтой эргэн тойрноо хяламхийж байгаа нь камерт харагдаж бид тэднийг шоолон тэрхэн үедээ элгээ хөштөл инээсэн. Гэхдээ энэ инээд биш байсан л даа, яасан чиг. Энэ бүхэн ч яахав, тэнд хамтран амьдрагчид гэж бий. Монголд аль аль нь эхнэр, нөхөртэй. Тэндээ болохоор хамтдаа байна.

Үнэндээ бидний монголчуудад хэдэн ногоон цаас ийм л үнээр олдож байна. Ногоон цаасны хүч гэр бүлийн нандин бүхнийг ноёлж байна. Энэ нь тухайн нэг гэр бүлийн асуудал мэт боловч үндэсний аюулгүй байдлыг ганхуулж эхлээд байгаа юм биш үү? Их эзний маань “Биеэ зас, биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг айлтгал өнөөдрийн Монголыг харж хэлсэн гэлтэй, Монгол төрийн бодлоготнууд аа!

“МАНАЙ ЭНЭ ХЭРЭГТ ОРЧИХ ГЭЭД БАЙНА, БУШУУХАН СОЛОНГОС ЯВУУЛЪЯ”

Гэрээ засах гэж харьд очоод хоёр өөр газар удаан байснаас гэр бүл ч үгүй юу ч үгүй болж үлдсэн монголчууд олон. Гэтэл бас гэрээ засах нь битгий хэл биеэ засч чадаагүй залуус Солонгост олноороо очсон байдаг. Би нэг удаа “Зууны мэдээ”-гийн дагуул “24 цаг” сониноос “Манай дүү архи уугаад болохгүй байна. Бүр хэрэг төвөгт орчих гээд байх юм. Бушуухан энэ архины найз нөхдөөс нь салгаад солонгос л явуулчихмаар байна, яаж явуулах вэ?” гэсэн уншигчийн асуултыг харж байсан. Яг ийм л шалтгаанаар очсон залуустай уулзаж байв. Эдгээр залуус аав ээжийнхээ гар дээр байж байгаад гэнэт “уяанаасаа алдуурсан” мэт эрх чөлөөг мэдрэхээрээ дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж эхэлдэг. Намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав гэсэн ийм хүмүүс л улсынхаа нэрийг муугаар “цоллуулдаг”. Би нэг залууг Уугий гэж нэрлэе. Тэр Пусаны ойролцоох нэгэн жижиг хотын хог боловсруулах үйлдвэрт хуванцар бутлах ажил хийдэг. Өдөр бүр архидна. Үнэндээ ийм залуусыг ээж аав, гэрийнхэн нь эндээс архины найзуудаас нь салгаад явууллаа л гэж санаад үлддэг байх. Харин тэд хаа ч дугуй дугуйгаа амархан олоод ижилсчихдэг юм билээ. Дөнгөж 10 жил төгсөөд найзынхаа машиныг унаж яваад согтуугаар наадмын өмнөхөн хүний хурдан морь, арван хэдэн хонийг хиартал нь дайраад алчихсан түүнийг аав ээж нь бараг шоронд илгээгддэгийн даваан дээр солонгос руу амжиж явуулсан гэдэг.

ХУЛГАЙЛЖ БОЛОХ БҮХНИЙГ…?

“Хэнэггүй монгол зан” гэдэг шиг “хулгайч монгол зан” тэнд байдаг. Хэн ч хаанаас ч дугуй хулгайлаад л уначих юм. Тэгснээ нөгөө хулгайн дугуйгаа нэг өдөр алдчихсан хоёр монгол хоорондоо “Энэ хавьд монголчууд байна даа, дугуй авчихаж” гэж ярьж байх. Ойролцоо нь монгол хүн байгааг ингэж мэдэж байх жишээтэй. Цалингаа буухаар ойр хавийн монголчууд нэгнийдээ цуглаж ууцгаана. 2 литрийн хүрэн савтай “Hite” шар айргийг сайн ууна даа. Нэг удаа хөрш айлын монгол ах манайд баахан шар айрагны савтай ороод ирэв. Дотор нь дүүрэн ургамлын тос байгаа гэнэ. Яагаад энд хийчихсэн юм бэ? гэхээр “Урд үйлдвэрийн монголчууд баахан ургамлын тос ... тэгээд уусан пивоныхоо саваар дураараа хийж аваад ирлээ” гэх юм. За тэгээд ноолийн цаасыг бол бас л орсон PC бан, олон нийтийн газраасаа аваад явчихдаг монголчууд гарнаа. Жинхэнэ ичнэ дээ, ийм юм хийсэн нутаг нэгтнүүдээсээ.

МОНГОЛЧУУДЫН МААНЬ АМИНД ОРДОГ MGLCLUB.COM-ЫН ТУХАЙ ДУУГАРАХГҮЙ ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ

Солонгост байгаа монголчуудын ажил хайж олдог, зовлон жаргалаа хуваалцдаг ганц талбар нь mglclub.com сайт юм. Уг сайтын ажлын зар үдийн цайны цаг гэхэд зуу зуугаараа нэмэгдчихсэн байдаг. Сайтаар бас сонин хачин ихтэй. Мөн энэ сайтаар тусламж хүссэн хүмүүс их байдаг. Мэддэг л бол харин монголчууд маань нэгэндээ асуусан юмыг нь уйгагүй сайн хариулаад өгчихсөн байдаг нь их таалагддаг. Сайтад бас “… ээ, Монгол руугаа хариач ээ, үр хүүхэд чинь хэцүүдээд байна”, “7 жилийн өмнө явсан …-ийг олж өгөөч, ээж нь муу байна” гэх мэтийн зарууд Монголоос их тавьсан байдаг. Юутай ч mglclub.com бол элчингийн сайтаас илүү монголчуудад тус болдог. Гэхдээ солонгос дахь Монголын элчин сайдын яамны сайтын нэг давуу тал нь асуусан асуултанд өдөрт нь хариулаад өгчихдөг юм билээ.

ТЭДНИЙ МАХАА ИДЭЖ ОЛСОН МӨНГӨ МОНГОЛД ИРЭЭД ЮУНД ЗАРЦУУЛАГДДАГ ВЭ?

Солонгост буй монголчууд махаа идэж мөнгө хийдэг. Амь насаараа дэнчин тавьж ажилладаг. Тэндхийн хамаг л хүнд хүчир салбарт ажиллаж, хөдөлмөрийн аюулгүйн ажиллагааны горим өчүүхэн л алдагдвал хөл гар, эд эрхтнээсээ салчихаж мэдэх нөхцөлд өдрийн 12-оос доошгүй цагийг өнгөрөөдөг юм. Тэгээд сардаа нэг л өдөр баярладаг. Цалингаа гар дээрээ авч, тоолж, харж баярлах тэр хугацаа нь Монгол руу мөнгөө гуйвуулснаар дуусгавар болно. Цалин буутал хэн нэгнээс зээлсэн 5-10 цаасаа өгөөд ойр зуурын тамхи, талхны мөнгө л үлдэнэ дээ. Зарим нэг сонин нөхөд бий. 5-уулаа гэрээгээр ирж, нэг үйлдвэрт томилогдон хамт ажиллаж, амьдарч байж ижилхэн цалин авангуутаа “Би өртэй” гээд хоолны ч мөнгө авч үлдэхгүй бүх мөнгөө Монгол руу явуулчихаад бусдынхаа мөнгөөр амьдраад явчихна шүү. Нөгөө хэд нь эрчүүд болоод ч тэр үү хоорондоо гайхаж яриад л өнгөрөхөөс өөр хэл ам татлах ч үгүй. За энэ ч яахав, манай хэдийн зовж олдог мөнгө Монголд ирээд юу болж хувирдаг вэ? Юуны түрүүнд Солонгосоос ирсэн мөнгөөр Цагаан сар, Шинэ жилээ тэмдэглэдэггүй айл ховор болжээ. Мөн ах эгч, аав ээжийнхээ явуулсан мөнгөөр сургалтын төлбөрөө төлдөг оюутан, сурагчид олон болжээ. Өдрөөс өдөрт үнэ нь хадаж байгаа орон сууцны барилгуудын ашиглалтанд орох хугацааг солонгосоос орж ирж байгаа мөнгөний хэмжээ л мэддэг болжээ. Энэ бүхэн тийм ч муу юм биш л дээ. Гэхдээ Монголд байгаа монголчууддаа хандаж хэлэхэд та солонгосоос хэн нэгний явуулсан мөнгийг бариад гарахдаа таны гарт буй тэр мөнгө хайртай, дотно хүний чинь хамаг хөлс хүч, залуу нас, амьдралынх нь алтан цаг хугацаагаар солигдож ирсэн гэдгийг заавал нэг бодож зарцуулаарай. Тэгвэл тэдний чинь харьд өнгөрүүлсэн цаг хугацаа утга учиртай болноо.

ЭНЭ ЯВДАЛ НАЙЗЫН МААНЬ АСУУДАЛ Ч ГЭЛЭЭ СОЛОНГОСТ БАЙГАА БҮХ МОНГОЛЧУУД НЭГИЙГ БОДНО БИЗ

Би бичлэгийнхээ төгсгөлд Монголд яг одоо болоод буй нэгэн хэргийн тухай цухас дурдахыг хүсэв. Надтай 10 жилд цуг сурч байсан ангийн охин маань өнөөдөр Дээд шүүхийн хаалгаар эргэлддэг ажилтай болоод байна. Тэрээр арваад жилийн өмнө нөхөртэйгөө хоёул Солонгос руу ажиллахаар явсан. Тэнд тэд хөөрхөн охинтой ч болсон. Жил гаруйн өмнө нөхрийнх нь бие муудаж хоёулаа Монголд ирсэн ч харамсалтай нь нөхөр нь хориодхон хоноод өөд болжээ. Солонгосоос нөхрийнхөө төрсөн дүүд мөнгө явуулж хоёр өрөө байр авахуулсан байжээ. Гэтэл одоо нөхөр нь нас барж, нөхрийнх нь дүү нар ахынхаа авгай, төрсөн ганц охиноос нь байрыг нь авахаар улайран шүүхдэлцэж байна.

“Би монгол хүн” "


Aug 30, 2009

Australian PS3 Ultimate Blu-ray Movie Kit isn't as ultimate as you might expect

0 сэтгэгдэлтэй
Sony's PlayStation 3 already only does everything, so what more could you possibly need? Australians can find out for themselves with the Ultimate Blu-ray Movie Kit. Don't let the name fool you, it's really just the PS3 remote and two discs, but at $60 AUD (that's $51 for US), it's only one Banjo Paterson / $10 AUD more than what the remote retails on its lonesome. Both bundles include 300 as the first film, so you're really choosing between 10,000 B.C. and Batman Begins. Not exactly a tough decision unless you already own Batman, but then again, you still might opt for a second copy instead.

[Via Kotaku]

Read - Batman Begins / 300 bundle
Read - 10,000 B.C. / 300 bundle

First Drive Review: 2010 Ford Shelby GT500

0 сэтгэгдэлтэй

Sonoma, California — The acrid smell of tire smoke fills my nostrils. Minute particles of asphalt mix with vaporized custom Goodyear rubber as Shelby's 2010 GT500 effortlessly creates this impressive, pungent cloud. I've been told that 3rd gear burnouts are the best. I would have to agree.

The 540 bhp from the hand-built 5.4-liter supercharged dohc 32-valve V-8 is a 40-bhp improvement over the previous generation's 500, but it's more than that. Thanks largely to what was learned in development of the GT500KR (King of the Road), the GT500 is far more tractable and can really turn a fast lap.

Engine and suspension modifications are very similar to what was done for the GT500KR. Helping to squeeze out that extra 40 bhp is a new intake snorkel that draws air from the driver's side of the nose, which means the cobra emblem is now on the other side of the grille. Extra attention was given to steering feel and precision, and the work has paid off. The breakaway character of the car at the limit is easily predicted from the driver's seat. The communicative steering benefits from stiffer couplings and well-tuned front suspension geometry. The result is a car that likes to linger at the limit, but can be gently pushed into a graceful powerslide.

There is nothing more reassuring than a car that can be driven so confidently at the edge of its envelope. Where the KR required a smooth hand to keep things settled, the GT500 is forgiving yet still feels just as fast. According to the engineers, the KR is still slightly quicker in the corners thanks to its sticky tires, but I've now driven them both and the new GT500 really raises the bar for how a Mustang should drive. Live rear axle or not, the GT500 is a serious performance car that, with a starting price below $50,000, will be hard to beat for less.

The previously mentioned Goodyear tires are specific to this car. Although the label on the side says Goodyear Eagle F1 Supercar, the less obvious tire code nearby means it's specific to the GT500, so when you order replacements don't forget this number. What's different, you ask? The tread pattern is altered to improve NVH, while the compound and carcass are tuned for handling. These tires come only on the coupe's 19-in. forged wheels. The buyer of the GT500 convertible isn't expected to take his car on the track, so it keeps the 18-in. tires and suspension tuning similar to the last generation's. But don't be fooled, the convertible isn't just the old car in a new body; it receives all the coupe's updates that don't adversely affect ride comfort. For the extra over-the-road smoothness and sun rays you'll pay $51,225.

A short shifter with cue ball knob, supplied by a company that actually makes cue balls, should be a requirement for every Mustang — the shifter's engagement is slick and its motion compact. The Tremec TR6060 6-speed has taller 5th and 6th gears for improved efficiency, resulting in 14 mpg city and 22 mpg highway. That's a 2-mpg improvement in highway driving. The GT500 isn't meant for sitting in traffic, but thanks to a new twin-disc clutch that lightens the pedal effort (and results in better tractability without sacrificing torque capacity), it's not a left-leg workout.

Other refinements are in such things as the stability control. The system now has three modes: traction off, sport mode and full off. Sport mode raises the allowable limits of the electronic safety net. But it also features a form of launch control that doesn't tell you it's working, but will manage torque and even lightly engage the brakes if needed. On a standing-start launch, the system will try to minimize wheelspin; the emphasis here clearly is to maximize acceleration.

Although a good driver can still outperform it, the system won't hinder a fast run very much. Our quarter-mile passes at Infineon Raceway's drag strip were into a strong head wind, so think of these acceleration numbers as slow estimates. With the system full off, it's easy to light up the rear tires in a haze of burning rubber without trying. In sport mode (my favorite), a controlled amount of wheelspin is permitted, the quick take-offs accompanied by much less tire smoke.

In fact, the sport mode behavior characterizes the GT500 as a whole — a muscular ponycar that has lost much of its hair-knuckle upbringing and gained some manners. If Ford keeps on this path, where each new Mustang gets better, we expect the next Shelby, likely the KR, to become more refined, a little more colorful and a lot faster.

Content provided byRoad & Track.
For more reviews from Road & Track, click here.
For more First Drives from Road & Track, click here.

Aug 22, 2009

Дуугаар ирсэн дурсамж

2 сэтгэгдэлтэй
Spice Girls цагтаа нэрээ дэлхий даяар дуурсгаж явсан хамтлаг. Өчигдөр дуунуудаа хэрэггүйг нь устгаад сууж байтал аль насан багын үерхэл гэдэг шиг аль 3 4-р ангийн үеийн Spice Girls-ийн 2 Become 1 гэдэг дуу байнааа. Сонссон чинь бага ангид дүрсгүйтэж явсан үе тэр чигээрээ кино үзэж байгаам шиг өнгөтөөр буугаад буцаад тэр үедээ очсон юм шиг сайхан байлаа. Ер нь хүн яаж бас яагаад өнгөтөөр бодож, өнгөтөөр сэтгэж, өнгөтөөр дүрсэлдэг юм болоо. Гэхдээ бас хүссэн үедээ хараар дүрсэлж чаддаг... бас л яагаад, хүний амьдрал яагаад гэдэг асуултаар дүүрэн юм. Бараг эхийн гэдсэнд бидний уураг тархи бүрэлдсэн цагаас л "би яагаад энд байгаан болоо" гэж эхэлдэг байхаа тэр "яагаад".... нэг мэдсэн хадуураад явчихаж. Яагаадын талаар дараа илүү шинжлэх ухааны үндэстэй ярилцацгаая. Дууны тухайд та нар ч бас сонсоод үз дурсамж чинь ирж л таараа... бүр өнгөтөөр




Jun 27, 2009

No Nuclear Waste in Mongolia!!!

0 сэтгэгдэлтэй
Хайрт 76 нар минь Хонгор сумыхныг хордуулсан нь хангалтгүй санагдаж эх орноо тэр чигээр нь хордуулахыг хүссэн бололтой. Атомын эрчим хүчнээс ялгарсан цөмийн хаягдлыг монгол улсад хаях хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байгаа талаар Твиттерээр шуугилдаж байна. Монгол хүн бидний удмын санг доройтуулж, өсөж төрсөн нутгийн минь газрын баялагийг аваад оронд нь цөмийн хог шаар хаягдлыг булж орхих ийм зүйлийг би л хувьдаа хэзээ ч зөвшөөрөхгүй. Иргэн бидний оролцоо, хяналт хамгаас чухал байна. Энэ тухай дэлгэрэнгүй бичсэн бичлэгийг доорх линкүүдээс уншаарай.


Энхбат гишүүн http://twitter.com/enkhbat
Уундаа : http://131dg.blogspot.com/2009/06/no-nu ... n-mgl.html
Цэгмээ : http://www.tsegmee.com/
Уянга: http://topsecret.alungoo.com/ (Цөмийн эрчим хүчний тухай)

Jun 14, 2009

Pixar: Partly Cloudy

3 сэтгэгдэлтэй

Pixar-ийн энэ богино кино хөөрхөн болжээ. бидний үр төл яаж бий болоод бидэн дээр яаж ирдэгийг, нэгэн бүтэлгүй хувь тавьлантай үүл, өрөв тас 2-оор харуулж. Зохиол нь гайхалтай ... заза ингээд яриад байвал сонирхолгүй өөрсдөө үзэцгээ.

Jun 11, 2009

Нэгийн дон

0 сэтгэгдэлтэй
Байгаадаа үргэлж сэтгэл хандаггүй нь хүн гэгч амьтаныг шуналын тулам болгож хүн нь хүнийхээ эсрэг хамгийн муу муухай зүйлсийг хийхэд хүргэдэг. Өөрийгөө бурхан мэт тахин шүтүүлж үрглэж нэг номерт байх гэсэн эцэстээ нэг номертоо хүртэл сэтгэл нь цадаагүй бидний мэдэх нэгэн эрхмийн талаар Б. Цэнддоо гуайн бичсэн фельетоныг уншаад үзээрэй.

Нэгийн дон

-Фельетон-

“Ерөнхийлөгч Энхбаяр бээр аанай л ерөнхийлөгчөөрөө байхыг их л хүсвээ” гэдгийг баасан (өнгөрсөн цаг заасан үйл үг биш болохыг анхаарна уу) гаригт зарлалаа. Тэрээр өөрийн намаас 100,1 хувийн саналаар ерөнхийлөгчид нэр дэвшснийхээ дараахан сэтгүүлчидтэй уулзж, “хэрвээ таны өрсөлдөгч 50,1 хувийн санал авбал та яах вэ” гэсэн асуултад “тэгвэл би 50,2 хувийн санал авах юм чинь” гэж хариулаад гарсан гэх.
Тэрээр бас намайг их гүтгэж байна гэжээ. Сонирхолтой нь манай ерөнхийлөгч өөрийг нь нэгдүгээрт бичээгүй бүхий л жагсаалтыг гүтгэлэг гээд байх болжээ.
Энэ хүний бүх зовлон гайтай нэгдүгээр байраас эхтэй. Мань хүн өглөө ажилдаа ирмэгцээ бүх ажилтнаа дуудаад “Тэнд намайг хоёрдугаарт бичээд байгааг залруул” “Энд яахлаараа миний нэрийг гуравт бичин гүтгэдэг билээ, учрыг ол” гэхчлэн үүрэгдэж эхэлдэг гэсэн.
Өнгөрсөн олимпоор бид нар баярлаад ухаан сэхээгүй байх зуур их тэнгэрт чинь бага тэнгэр нурахын дайны юм болсон гэлцэнэ.
- Би олимпиин алтан медалийн нэг номерийг авах ёстой, намайг ингээ л гүтгээд байдэг юм иин иин гээл … тэгсн ээ сүүлд нь ууган алтан медальт Түвшинбаярын нэрийг сольж Энхбаяр болго гэж эхэр татаад…тун арга барагдахад аваргын овгийг Намбар болгож солих асуудал хүртэл яригдсан гэж байгаа шүү. Тэгж тэгж яаж аргалсан юм бүү мэд. Сураг сонсоход Түвшинбаярын нэрний баяр нь өөрийнх нь биш Энхбаярын нэрнийх гэж үнэмшүүлж чадсан л гээд байгаа юм.
Эхлээд яах вэ, гоё гоё юм бодож олоо л өгөөл байж. Оны шилдэг улс төрч, шилдэг мэнэжэр, оны шилдэг нягтлан энэ тэр бол амар байж. Гэтэл мань эр “сүүлийн хагас жилийн шилдэгийн шилдэгтээ шилдэг улс төрч” цолыг зургаадах удаагаа авахдаа “ цол давтахгүй шүү нөхөөд” гэж ойлгохоор ба айлгахаар хэлжээ. Гэхдээ л бас ч яах вэ юм олдоо л байж. “Улсын их сургуулийн эмэгтэй оюутны оны ивээлт хүн” гэхчлэнгийн юм олдоод байсан хэрэг. Олон түмэн ч дор нь учрыг нь олоод юмыг Энхбаярын дараагийн хүнээс эхэлж тоолоод сураад ирж.
Улсын тэргүүн маань нэгдүгээр байрандаа дасаад ирэхийн хэрээр өөрийн нэрийг ямар ч юмны хоёр гуравт байхыг тэсэхээ болиод эхэлсэн байна. Эмэгтэйчүүдийн хороо хүртэл шилдэгээ тодоруулахдаа ерөнхийлөгчөө гомдоохоос айгаад “Шилдэг эмэгтэйн” цомын нэг номер дээр Энхбаяр гэж бичдэг болсон гэх.
Саяхан хорих газруудын ой болж шилдгүүдээ шалгаруулжээ. Мэдээж сайн офицеруудаа эхлээд шагнаж. Бас ардчилсан цаг юм болохоор байгууллагынх нь нэр алдрыг цуурайтуулж явсан “топ 10 хүмүүжигч” тодоруулжээ. Ямарч л байсан үүнийгээ ерөнхийлөгчийг гомдоохгүйгээр хииж чадсан л гээд байгаа юм даа.
Саяхан ерөнхийлөгч буяны газруудаар орох үед реферэнт нь талийгаач нарын нэрийн цэсийг амжиж нуусан байна. Гай болж харчихаад “нэгдүгээрт нь яагаад...” гээ л эхлэвэл дүүрвээ.
Сүүлийн үед цагаан толгойн дарааллаар “миний нэрийг сүүлээсээ гуравт бичиж байгаа нь гүтгэлэг санагдаад байна” гэх болсон гэнэ. Энэ хэвээрээ яваад байвал хоёр гарц байгаа. Нэгд ерөнхийлөгч нэрээ солин Анхбаяр болох, эсвэл цагаан толгойн дарааллыг өөрчлөн Э,Б,В…гэж эхлээд А,Ю,Я гэж дуусдаг болгох. Бидэнд ч бас хоёрхон сонголт байна. Нэг бол энэ хүнийг солих, үгүй гэвэл бүх юмныхаа байрыг солих.
Саяхан нэг сэтгүүл авилгалын рейтинг тодоруулахдаа Энхбаярыг хоёрдугаарт оруулчихсан чинь уурлаад, би нэгд орох ёстой гэж зүтгээд байсан гэж та нар дуулсан уу?
Эртүүд Молом зангийн нэгэн адил “энийгээ нэг чулуу болгочих санаатай” хэдэн хүн “өнгөрсөн долдугаар сарын нэгний үйл явдлын гол буруутан хэн бэ” гэсэн судалгаа зохиосноо өргөн оржээ. Тэнд намаа удирдаж сонгуульд орсон “Элбэгдож Баяр хоёр нэг ба хоёрдугаар буруутан” гэж хэлээд төрийн тэргүүнийг уурлуулжээ. Энхбаяр “ Чи ингээд энэ хоёрын нэрийг миний өмнө бич, май май” гээд ураад хаясан байна. Өнөө чулуу горьдож орсон хэд чулуугаар шидүүлэх нь холгүй гарчээ.
Бүх юмны нэгдүгээрт орж дассан энэ хүн ойрдоо тэр байрнаасаа ч уйдах болж. Арга ч үгүй болтой. Ер нь нэгийн тооны урд орж болох “онцгой, хамгийн, мундагийн мундаг, шилдгийн шилдэг…” гэхчлэнгийн бүх тодотгол дуусах талдаа орсон ажгуу. Цагаа тулахаар монгол хэлний баян гэдэг нь худлаа л байгаа байхгүй юу.
Тэгээд миний эзлэх байрыг даруй хоёр пүнктээр урагш ахиул гэж шахаад болохоо байсан гэсэн. Өчигдөр сонгуулийнх нь менежерүүд өөрт нь зориулан зохиосон судалгаагаа “Элбэгдорж нэгдүгээр байр эзлэн хоцорч явна. Та түүнээс хоёр пунктээр түрүүлэн хасах нэгд орсон байна” гэх маягаар тайлбарлахад их л таатай хүлээж аваад байсан гэнэ ээ. Туслахууд нь хэрвээ ялагдвал танилцуулах “Та араасаа түрүүлж, Элбэгдорж хойноосоо хоёрт оржээ” гэсэн томьёолол хүртэл бэлджээ.

Б.Цэнддоо

Apr 21, 2009

Анти МАХН

4 сэтгэгдэлтэй
Энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч чадахгүй байгаа минь ямар харамсалтай вэ... ХУ намыг арчиж хаяхад нэг ч болов санал хэрэгтэй... гэхдээ яахав нэгэнт оролцож чадахгүйгээс хойш яалтай билээ. 
Гэсэн хэдий ч энэ зургаар сонголтоо илэрхийлье... Надтай санал нэг хэн нэгэн байвал энэ зургийг цааш нь тарааж сурталчилна уу. Би л хувьдаа мэссэнжэр дээрээ сонгууль дуусан дуустал энэ зургийг тавина гэж бодож байгаа.

Анхаар! Гүүглийн сурталчилгаан дээр дарвал дарчихаарай.

Apr 7, 2009

Google Adsense-д бүртгүүлэх

11 сэтгэгдэлтэй
Google Adsense-д бүртгүүлэхэд хэрэг болох байх гэж бодоод утгыг нь хальт сийрүүлээд бичлээ. Таалагдсан бол гүүглийн зар дээр дараарай.

 

Mar 31, 2009

Google Adsense-ийг бичлэгтээ оруулах

1 сэтгэгдэлтэй
Блогийхоо загварыг (template) template editor дээр нээгээд дараах кодийг stylesheet (CSS) хэсэгт хуулж тавина.

.adv
{
float:left;
padding-right:10px;
}


Дээрх код зарлалыг бичлэгийн зүүн талд зэрэгцүүлнэ. Хэрвээ баруун талд зэрэгцүүлэхийг
 хүсвэл 3 дахь мөрийг float:right гэж өөрчлөхөд л хангалттай.

Адсенс-ийн кодыг өөрчлөх:
Одоо Асенс-ийхээ кодийг хүссэн форматаараа хийгээд темплэйт дээр хуулж тавихын өмнө бяцхан өөрчлөлт хийнэээ. Кодоо бүгдийг нь хуулж аваад доорх хөрвүүлэгчээр хөрвүүл. Хөрвүүлсэн кодоо:

 

зурагт үзүүлсэн шиг хуулж тавина.


P.S: Layout->Edit HTML дотор Expand Widget Templates-ийг check-лсний дараа кодоо хуулна.  


Oasis 4-р сард Сөүл хотод тоглоно

0 сэтгэгдэлтэй










Oasis хамтлаг Сөүл хотод 4-р сарын 1-ны өдөр тоглох гэж байна. 


It's no April Fool's Day joke. British rock group Oasis is returning to Seoul for a much-awaited concert April 1, barely three years after their sold-out concert in 2006.

Oasis, one of the most popular British rock bands in Korea, will perform at the Olympic Gym #1, Olympic Park, southern Seoul. Tickets will be sold starting 4 p.m., Jan. 15 on ticketing Web site Interpark.

The Oasis concert is expected to be one of the most anticipated events in 2009. The group's first concert in Seoul in 2006 was an undeniable success, selling out thousands of seats in advance.

In an earlier interview with The Korea Times, Oasis guitarist Noel Gallagher said their upcoming world tour is the band's ``biggest'' ever. ``The tour is bigger than anything we've done before and the tour will be our boldest yet,'' he said.

Oasis is mainly composed of the Gallagher brothers, Noel and his younger brother and vocalist Liam, who are largely responsible for coming up with Oasis' music. Other current members include guitarist Gem Archer and bassist Andy Bell.

Oasis shot to fame with their first album ``Definitely Maybe'' in 1994, followed by the even more successful album ``(What's the Story) Morning Glory?'' in 1995. Their third album ``Be Here Now'' became the fastest-selling album in U.K. chart history in 1997. Through the years, they've released albums ``Standing on the Shoulder of Giants'' (2000) ``Heathen Chemistry'' (2002) and ``Don't Believe the Truth.''

Oasis has sold millions of albums, scored number one hits and won numerous music awards around the world. Songs like ``Wonderwall,'' ``Don't Look Back in Anger,'' ``Champagne Supernova'' and ``Whatever'' are some of their biggest hits. At the height of their success, the Gallagher brothers also gained a reputation as ``bad boys'' of British rock.

In 2008, Oasis released their latest album ``Dig Out Your Soul,'' to critical acclaim and commercial success. Gallagher described their new album as ``driving, pounding, acid rock, added with much more groove.''

Oasis is currently on a European tour, with concerts in France, Italy, Austria, Germany and Switzerland. The band hits Japan in late March with a series of concerts in Nagoya, Tokyo, Sapporo and Osaka, before heading to Seoul in April.

Tickets for the Seoul concert are 88,000 won, 77,000 won, 66,000 won and 55,000 won. Call 1544-1555 or visit ticket.interpark.com. For English bookings, call (02) 3444-9969 or email 9ent@naver.com

Mar 2, 2009

WorldWide Telescope

2 сэтгэгдэлтэй
Microsoft-оос Microsoft Windows үйлдлийн систем дээр ажилладаг байхаар гаргасан WorldWide Telescope нэртэй програм нь сансар огторгуйгаар аялахад зориулсан програм юм. Анх 2008 оны 2 дугаар сард Калифорни мужийн Монтэрэе (Monterey, California) хотод болсон TED (Technology, Entertaniment, Design) чуулга уулзалтан дээр зарлагдсан. Хэрэглэгчид огторгуй ертөнцийн аль нэгэн хэсгийг татаж ойртуулан томруулж харах боломжтой юм. Уг програм дээр ашигласан зурагнуудыг Хаббл Сансрын Дуран ( Hubble Space Telescope ) ба дэлхий дээрх ойролцоогоор 10 ширхэг дуран авайнуудыг ашиглан авчээ. Энэ програм нь Microsoft-ийн Visual Experience Engine технологийг ашиглан ажилладаг.       
 Энэхүү төсөл (WWT) 2002 оноос Microsoft-ийн судлагааны  хүрээлэн (Microsoft Research) болон Жон Хопкинсийн их сургууль (John Hopkins University) дээр хэрэгжиж эхэлжээ. Тэррасервер (Terraserver) хэмээх хиймэл дагуулаас харуулсан дэлхийн гадрагын өгөгдлийн санг боловсруулсан өгөгдлийн сангийн шинжээч Жим Грэй (Jim Gray) дахин хэмжээлшгүй уудам огторгуйн зурагны өгөгдлийн санг боловсруулахаар шийдснээр энэхүү програм бий болжээ.

2008 оны 10 дугаар сарын байдлаар 1.5 сая идвэхтэй хэрэглэгчтэй болоод байна.

WorldWide Telescope огторгуй, дэлхий, гариг, тойм, нарны аймаг гэсэн үндсэн таван горимтой.

Огторгуй
   Энэ бол програмын үндсэн онцгойлох зүйл. Дэлхийгээс авсан өндөр чанартай огторгуйн зургуудыг үзэх боломжтой. Зураг бүр огторгуйд байрлах бодит байрлалаараа харагддаг.
 

Hawk'z бичил орон зай .... Copyright 2008 All Rights Reserved Revolution Two Church theme by Brian Gardner Converted into Blogger Template by Bloganol dot com