Dec 17, 2010

хөдөлмөрийн хичээлээ гэж

... Монголд шинэ жил болох гээд том жижиггүй л завгүй хүмүүс... байгууллагуудын шинэ жилүүд аль хэдийнээ эхлээд дүүгийн цэцэрлэг ч бас удахгүй шинэ жил, багт наадамтай юм гэнээ. Багт наадмаараа бамбарууш болж шүлэг унших юм байна. Яг л зөв дүрдээ сонгогдчихож манай бичкэн бамбарууш. Дэлгүүрээр бамбаруушын хувцас хайж яваад олсонгүй ээжийн сургуулийн хөдөлмөрийн багшаар оёулахаар болов. 10 жилийн хүүхдүүд хөдөлмөрийн хичээл дээр хөөрхөн хөөрхөн юм хийдэг юм байна шд. Манай сургуульд  (11-р) л лав тийм хичээл орж байгаагүй. Ер нь ерөнхий боловсролын сургууль мөртлөө тусгай сургалттай гээд бусад хичээлүүдийн цагийг цөөлөх, зарим хичээлийг хасах зэрэг нь буруу юм шиг ээ. Тухайн тусгай сургалтынхаа цагийг л нэмэхэд болох юм шиг.

... өө бас хадуурч байна, хэлгүй дүлий хүүхдүүд хөдөлмөрийн хичээлээрээ ийм гоё зүйлс хийж байна шд...











1 сэтгэгдэлтэй:

Anonymous said...

aviyastai huuhduudiin hiisen mundag goy buteeluud bnaa. Goy blog bnaa, idevhitei bichij bgarai;-)