Dec 17, 2010

хөдөлмөрийн хичээлээ гэж

... Монголд шинэ жил болох гээд том жижиггүй л завгүй хүмүүс... байгууллагуудын шинэ жилүүд аль хэдийнээ эхлээд дүүгийн цэцэрлэг ч бас удахгүй шинэ жил, багт наадамтай юм гэнээ. Багт наадмаараа бамбарууш болж шүлэг унших юм байна. Яг л зөв дүрдээ сонгогдчихож манай бичкэн бамбарууш. Дэлгүүрээр бамбаруушын хувцас хайж яваад олсонгүй ээжийн сургуулийн хөдөлмөрийн багшаар оёулахаар болов. 10 жилийн хүүхдүүд хөдөлмөрийн хичээл дээр хөөрхөн хөөрхөн юм хийдэг юм байна шд. Манай сургуульд  (11-р) л лав тийм хичээл орж байгаагүй. Ер нь ерөнхий боловсролын сургууль мөртлөө тусгай сургалттай гээд бусад хичээлүүдийн цагийг цөөлөх, зарим хичээлийг хасах зэрэг нь буруу юм шиг ээ. Тухайн тусгай сургалтынхаа цагийг л нэмэхэд болох юм шиг.

... өө бас хадуурч байна, хэлгүй дүлий хүүхдүүд хөдөлмөрийн хичээлээрээ ийм гоё зүйлс хийж байна шд...











Oct 28, 2010

Xampp crashes if Skype is running

Xampp суулгаад appache ажиллуулах гэхэд заримдаа Start товч дарсны дараа 5 секунд орчмын дараа буцаад зосчихдог байлаа. Гайхаж гайхаж учирыг нь сая л оллоо. Skype 80 дугаартай порт ашигладаг тул Skype ажиллаж байгаа үед Apache server эхэлдэггүй юм байна шүү. Apache дээр юм хийх гэж байгаа бол эхлээд Skype-аасаа гарч байх хэрэгтэй юм байна.

Sep 6, 2010

Python fails to call flash embeded html page

Python дээр анх удаагаа юм хийж үзэж байна. Шинээр юм хийхэд асуудал үүсэхгүй хийгдэнэ гэж угаасаа байхгүй. Гүүглээс хайгаад олигтой үр дүнд хүрсэнгүй ээ. За ийм юм хийж байгаа юм аа:
Python дээрээс нэг html хуудас дуудах хэрэгтэй болсон чинь текст, зураг агуулсан хуудсыг үүсгэж болоод флайш агуулсан нь болохгүй уншаад л байгаад байна. Хуудасны кодыг нь харахаар бүх код дуудагдаад ирчихсэн харж болж байна.

self.response.out.write(template.render('ieerror.html', dict()))
дээрх мөр Python дээрээс ieerror.html хуудсыг дамжуулах утгагүйгээр үүсгэнэ.

Гол нь энд флайш обеъкт гаргаж байгаагаас болоод байх шиг байна. Гүүглэ дээрээс ямар нэг дорвитой зүйл хайгаад олсонгүй. Мэддэг хүн байвал тус болооч...

Jun 14, 2010

Eclipse IDE for C/C++ Developers + OpenCV 2.0 Problem Resolved!

За өнөөдөр нэг асуудал шийдлээ. Eclipse дээр OpenCV 2.0 хэрэглэгх үед "undefined reference to `cvCreateImage' " гэх мэтийн алдаа гарч байвал энэ хаягаар ороод зааварын дагуу тохиргоо хийхэд болох юм байна.

Jun 12, 2010

Eclipse IDE for C/C++ Developers + Cygwin Solved!

Eclipse IDE for C/C++ Developers хэрэглэх гээд Cygwin суулгаад үзлээ " Error launching external scanner info generator" алдаа заагаад засаж чадалгүй 3 хонолоо. Хэрвээ ийм алдаа гарсан бол засахын тулд cygwin dircectory дотороосоо g++, gcc 2 файлыг устгаад g++-3, gcc-3 файлуудын хуулбарыг үүсгэн g++, gcc болгож нэрийг нь солих хэрэгтэй юм байна. Доорх холбоос дээрээс дэлгэрэнгүй уншиж болно. http://dev.eclipse.org/newslists/news.eclipse.tools.cdt/msg18401.html

Jun 7, 2010

Western Union-оор анхны Google Adsense-ийн орлогоо авлаа

Нээх зовохгүй сууж байгаад хэдэн цаас олчихлоо. Илгээсэн өдрийнх нь маргааш нь Western Union-оор мөнгөө хүлээж авч болдог юм байна.  Google-ийн үйлчилгээ ер нь хэрэгцээг бүрэн дүүрэн хангах юм аа.

Бизнест "бараг л гарцаагүй" амжилт олох арга

Сайн байцгаана уу? Удаж удаж нэг бичлэг оруулдаг өршөөгөөрэй. Энэ удаа бас л copy&paste хийлээ гэхдээ уншиж байгаа хүмүүс та нарт хэрэг болох мэдээлэл шүү. Skype-аар ирсэн явуулсан нэг найзын маань мессэж. Эх сурвалжийг нь мэдэж авч чадсангүй.


Бизнест "бараг л гарцаагүй" амжилт олох арга


Компани байгуулж бизнес эхлүүлэх гэж байгаа бол өөрийн дуртай бизнесээ биш гарцаагүй амжилт олох бизнесээс эхэлсэн нь дээр гэж би хэлдэг. Тодруулбал,


-Ашиг олох магадлал өндөр бизнес
-Бараа-агуулах хэрэггүй бизнес
-Тодорхой хугацаанд тодорхой хэмжээний орлого орж ирэх бизнес
-Үндсэн хөрөнгө ноль, эсвэл багахан хөрөнгөөр эхлүүлж болох бизнес


-ийг хийвэл бараг л гарцаагүйгээр цааш амжилттай явна гэж хэлсээр ирсэн.
Би үүнийгээ зөв гэж боддог ч гэсэн, нэг л бүтэмж муутай хүмүүс бас байгаа бололотой.
Яагаад? гэж гайхан бодож үзлээ.

Apr 26, 2010

Улсын хөгжил технологиос хамаарна

Миний бодлоор Монголчууд одоогоор сайн уншигчид, харин бичих тал дээр жаахан хойрго ханддаг юм шиг санагддаг. Харилцаа холбоо тэр дундаа интернэт хөгжсөн өнөө цаг сурсан мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцах нь хойч үеийнхэндээ төдийгүй улс орондоо оруулж байгаа том хувь нэмэр, оюуны хөрөнгө оруулалт. Нэгэнт ном туурвиж хэвлүүлж гаргаж чадахгүйгээс хойш өдөр тутамд мэдсэн зүйлсээ блог гэдэг зүйлээр дамжуулж бусдад түгээх нь миний зүгээс монголчуудынхаа төлөө хийж чадах бичхэн хөрөнгө оруулалт юм аа. Багыг бага гэлтгүй, нэгийг нэг гэлтгүй мэдсэн зүйлсээ бие биентэйгээ харилцан хуваалцаж монгол хэл дээрх мэдээллийн санг арвижуулцгаая.

2 долоо хоногийн өмнө манай сонбей буюу надаас өмнө төгссөн ах сургууль дээр ирж илтгэл тавьлаа. Ярьсан зүйл нь Сөүлд болсон нэгэн том конференсээс дуулсан үнэтэй мэдээлэл.

Mar 27, 2010

Монголын эмгэнэлт

Хөөрхөн төрсөн бүсгүйчүүд ногоон долларт хүчиндүүлсэн
Хөрсөн дэх ашигт малтмал харийн техникт хүчиндүүлсэн

Халтар арвай нь хүртэл химийн бордоондоо хүчиндүүлсэн
Халх аялгуу нь харин харийн текникт хүчиндүүлсэн

Айраг цэгээ нь данбаволид хүчиндүүлсэн
Ардын сайхан дуу арабын хип хопод хүчиндүүлсэн

Төрийн түшээд нь авилгалд хүчиндүүлсэн
Тахилгат овоо нь харин архины шилэндээ хүчиндүүлсэн

 Монгол Улс тэр чигтээ хүчиндүүлжээ [эх сурвалж...]