Jun 7, 2010

Бизнест "бараг л гарцаагүй" амжилт олох арга

Сайн байцгаана уу? Удаж удаж нэг бичлэг оруулдаг өршөөгөөрэй. Энэ удаа бас л copy&paste хийлээ гэхдээ уншиж байгаа хүмүүс та нарт хэрэг болох мэдээлэл шүү. Skype-аар ирсэн явуулсан нэг найзын маань мессэж. Эх сурвалжийг нь мэдэж авч чадсангүй.


Бизнест "бараг л гарцаагүй" амжилт олох арга


Компани байгуулж бизнес эхлүүлэх гэж байгаа бол өөрийн дуртай бизнесээ биш гарцаагүй амжилт олох бизнесээс эхэлсэн нь дээр гэж би хэлдэг. Тодруулбал,


-Ашиг олох магадлал өндөр бизнес
-Бараа-агуулах хэрэггүй бизнес
-Тодорхой хугацаанд тодорхой хэмжээний орлого орж ирэх бизнес
-Үндсэн хөрөнгө ноль, эсвэл багахан хөрөнгөөр эхлүүлж болох бизнес


-ийг хийвэл бараг л гарцаагүйгээр цааш амжилттай явна гэж хэлсээр ирсэн.
Би үүнийгээ зөв гэж боддог ч гэсэн, нэг л бүтэмж муутай хүмүүс бас байгаа бололотой.
Яагаад? гэж гайхан бодож үзлээ.




Тэгтэл, шалтгаан нь энэ юм болов уу? гэж бодсон зүйл нэг л байлаа.
Тэр нь унтахаас бусад бараг бүх цагаа ажилдаа зориулахгүй байгаа юм биш биз гэж.
Би өдөрт 8 цаг гаруй тувт ширээний ард суугаад ажлаа хийдэг, хооллохдоо ч ажлаа хийдэг байсан тухайгаа нэгэн тэмдэглэл дээрээ бичтэл мэйлээр асуулт ирсэн юм.
Суугаа ажил хийхээр нэг мэдэхэд ажилтай холбоогүй, видео сайт үзэх зэрэг тохиолдол байхгүй гэж үү? гэсэн асуулт.


Видео сайт!? Тийм юм үзэж байх зав байхгүй. Ажлаар кино шүүмж бичихийн тулд л кино нээлтэд очих, эсвэл twitter-ээр social filtering хийгдсэн видео л үздэг. Хальт хараад л ажилдаа эргэж орно. Тоглоом тоглох зав мэдээж байхгүй. Сэтгүүл, комик бол унаанд явахдаа, эсвэл долгион барихгүй газарт л уншина. Номны тухайд гэвэл review бичихийн тулд л унаан дотор ихэвчлэн уншина.


Компаниа үүсгээд 3 жил орчим найз нөхөдтэйгөө ууж суусан удаа ч цөөхөн. Бизнес уулзалт, лекц зэрэгт нэг ч удаа явж байгаагүй. Тийш явахын оронд лекц уншсан хүний номыг аваад хурдан уншлага хийсэн нь дээр. Mail magazine гаргаж байвал тэрийг нь уншихад болно. Лекц цуглаанд явж байх цаг нь хайран юм.
Одоо бол арай өөр болсон ч гэсэн тухайн үед хооллох цаг хүртэл хайран учраас түргэн үйлчилгээний цэгээс бэлэн хоол, салат зэргийг авч иднэ. Тэрүүхэн цаг хугацаа хүртэл хайран санагдаад ажилтнаараа хоол авч ирүүлж байсан удаа ч бий. Бас дуудлагаар хоол их захиалж иддэг байлаа.


Хагас, бүтэн сайн гэж мэдээж байхгүй. Зуны амралт, шинэ жил ч амрахгүй, тувт ажиллаж байлаа. Болзоонд ч явахгүй учраас үйл явдлыг товчлох үүднээс нэг хэсэг эмсийн хүрээлэн явдаг үе ч байлаа. Ваннтай усанд хэвтэх, үсээ залуулахаар явах зэрэг цаг үнэхээр хайран гэж бодоод бараг л явдаггүй байв.
Эцэст нь гэртээ харих цаг ч гэсэн хайран санагдаад үргэлж компани дээрээ хоноглох үе ч байсан. Нэг хэсэг компани дээрээ шүршүүр хүртэл байрлуулж байлаа.


Энэ хэрээр хийхэд бол бараг л гарцаагүй амжилтанд хүрнэ гэж бодож байна л даа...


Аан, энд нэг чухал зүйлийг хэлэхэд, дээрхийг хэцүү гэж бодож байгаа хүн бол амжилт олоход "тэнцэхгүй" байж магадгүй.
Би үнэнээ хэлэхэд бусад ямар ч зүйлээс илүү ажилд төвлөрөх цаг хугацаандаа дуртай, шинэ технологи боловсруурах зэрэг нь сонирхолтой байсан юм.

2 сэтгэгдэлтэй:

MaShiMaRo said...

hahahaha huurhun bichver bna

Унага said...

Эх сурвалж нь энд байна. http://khuder.blogspot.com/2010/04/blog-post.html