Миний бодлоор Монголчууд одоогоор сайн уншигчид, харин бичих тал дээр жаахан хойрго ханддаг юм шиг санагддаг. Харилцаа холбоо тэр дундаа интернэт хөгжсөн өнөө цаг сурсан мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцах нь хойч үеийнхэндээ төдийгүй улс орондоо оруулж байгаа том хувь нэмэр, оюуны хөрөнгө оруулалт. Нэгэнт ном туурвиж хэвлүүлж гаргаж чадахгүйгээс хойш өдөр тутамд мэдсэн зүйлсээ блог гэдэг зүйлээр дамжуулж бусдад түгээх нь миний зүгээс монголчуудынхаа төлөө хийж чадах бичхэн хөрөнгө оруулалт юм аа. Багыг бага гэлтгүй, нэгийг нэг гэлтгүй мэдсэн зүйлсээ бие биентэйгээ харилцан хуваалцаж монгол хэл дээрх мэдээллийн санг арвижуулцгаая.
2 долоо хоногийн өмнө манай сонбей буюу надаас өмнө төгссөн ах сургууль дээр ирж илтгэл тавьлаа. Ярьсан зүйл нь Сөүлд болсон нэгэн том конференсээс дуулсан үнэтэй мэдээлэл.
Түүний ярьснаар хүн төрөлхтний санаа зовох ганц л зүйл байгаа. Тэр нь дэлхий дулаарал. Биднийг тулгаа тойроод хэрүүлээ хийгээд сууж байх хооронд бусад улс орнууд дэлхий дулаарлын эсрэг дорвитой арга хэмжээ аваад санаа сэдээд хэрэгжүүлээд эхлэчихэж. Энгийн хирнээ үр дүнтэй байж болохоор аргууд байна лээ. Дурдвал:
1. Далай дээр усан оргилуур барьж усыг өндөрт цацснаар дэлхийн дулаарлыг арилгах /хэрэгжиж байгаа/
2. Дэлхийн гүн дэх халуун хайлмаг чулууг ашиглан цахилгаан болон дулаан гаргаж авах. Энэ санааг гаргасан хүн нь MIT (Massachusetts Institute of Technology) -ийн 19 настай оюутан. Тэр залуу шинэ санаагаа ердөө л $500-оор үнэлж зарсан гэж байгаа. Жаахан гаж байгааз.
3. Япончууд задгай сансар дахь гэрлийн эрчим хүчийг ашиглаж эхэлж байгаа гэнэ.
Өөр бусад ирээдүйн шинэ технологиудыг дурдвал.
1. Хулганы бие дээр осолд орж тасраад унасан чихийг ургуулж гаргаж авсан гэнэ. Яваандаа ямар ч эд эрхтэй ургуулах боломжтой болно гэсэн үг.
2. Ямар ч компани 60 жилийн настай байдаг. Женерал Моторс 101 дахь жил дээрээ дампуурсан гэнэ. Ирээдүйд бизнес хийх санаагаа одооноос бодож байхгүй бол технологийн өөрчлөлтийн шуурганд хамт хийсэн одох вий. Тун удахгүй монголын олон архины компани дампуурах гэж найдаж байна.
4. 2020 онд томилолтоор явна гэсэн ойлголт байхгүй болж видео хурал хийдэг болно.
5. АНУ-д Google Earth-ийг ашиглан харах боломжтой байшингийн дээвэр дээрх сурталчилгаа газар авч байна.
6. Машины ослын үеийн аврах дэр (airbag) машины гадна, мөн аюулгүйн бүсрүү шилжиж байгаа.
7. Шинэ технологууд гарж бүх функцуул нэгдснээр олон компани дампуурч байна. Жишээлбэл: Компьютерийн гар хийдэг компани iPad, iPod зэрэг виртуал гар ашигладаг төхөөрөмжүүд гарснаар дампуурах цондонтой. Мөн Touch дэлгэц нь Mouse үйлдвэрлэгч нарыг ажилгүй болгох болно.
8. Сансар огторгуйруу цахилгаан шат буюу лифтээр зорчдог болох нь ээ.
9. Хэрвээ таньд энэ цаг үе нийгмийн амьдрал таалагдахгүй байвал хэсэг хугацаанд хөлдүү байдалд хадгалагдаж байгаа гарч ирж болохоор болчиж. Одоогоор 2 билүү 3 хүн гэрээ байгуулаад хөлдөөгдчихсөн байгаа гэсэн.
10. Ирээдүйд төрөх хүүхдээ захиалж болдог болох нь. Одоогоор зөвхөн хүүхдийнхээ нүдийг захиалж болж байгаа.
11. Цахиурын нөөц дуусахад хагас дамжуулагчыг юугаар хийх үү? бодох л хэрэгтэй.
12. Ирээдүйд үхэр өсгөх хэрэггүй болно. Манай улс малынхаа тоогоор баярхдаг гэтэл тэд нар нь ямар ч хэрэггүй болох нь. Бүх төрлийн махыг ургуулах хэлбэрээр гаргаж аваад эхэлчихэж. Жинхэнээсээ жаахан цайвардуу.
Apr 26, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
1 сэтгэгдэлтэй:
Sonsson iltgelee mash sain oilgoson baina sh de. Mundag yumaa. Daraagiin ta buhnii tavih iltgeliig bi bas ooriin blogtoo oruulnaa.Fighting
Post a Comment