Aug 22, 2009
Дуугаар ирсэн дурсамж
Spice Girls цагтаа нэрээ дэлхий даяар дуурсгаж явсан хамтлаг. Өчигдөр дуунуудаа хэрэггүйг нь устгаад сууж байтал аль насан багын үерхэл гэдэг шиг аль 3 4-р ангийн үеийн Spice Girls-ийн 2 Become 1 гэдэг дуу байнааа. Сонссон чинь бага ангид дүрсгүйтэж явсан үе тэр чигээрээ кино үзэж байгаам шиг өнгөтөөр буугаад буцаад тэр үедээ очсон юм шиг сайхан байлаа. Ер нь хүн яаж бас яагаад өнгөтөөр бодож, өнгөтөөр сэтгэж, өнгөтөөр дүрсэлдэг юм болоо. Гэхдээ бас хүссэн үедээ хараар дүрсэлж чаддаг... бас л яагаад, хүний амьдрал яагаад гэдэг асуултаар дүүрэн юм. Бараг эхийн гэдсэнд бидний уураг тархи бүрэлдсэн цагаас л "би яагаад энд байгаан болоо" гэж эхэлдэг байхаа тэр "яагаад".... нэг мэдсэн хадуураад явчихаж. Яагаадын талаар дараа илүү шинжлэх ухааны үндэстэй ярилцацгаая. Дууны тухайд та нар ч бас сонсоод үз дурсамж чинь ирж л таараа... бүр өнгөтөөр
Subscribe to:
Post Comments (Atom)
2 сэтгэгдэлтэй:
Хэхэх .. ээжийг л энэ дууг их дуулдаг байсныг санаж байна
Караокед дуулахаар аягүй дажгүйн байна лээ шд
Post a Comment