Jun 27, 2009

No Nuclear Waste in Mongolia!!!

Хайрт 76 нар минь Хонгор сумыхныг хордуулсан нь хангалтгүй санагдаж эх орноо тэр чигээр нь хордуулахыг хүссэн бололтой. Атомын эрчим хүчнээс ялгарсан цөмийн хаягдлыг монгол улсад хаях хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байгаа талаар Твиттерээр шуугилдаж байна. Монгол хүн бидний удмын санг доройтуулж, өсөж төрсөн нутгийн минь газрын баялагийг аваад оронд нь цөмийн хог шаар хаягдлыг булж орхих ийм зүйлийг би л хувьдаа хэзээ ч зөвшөөрөхгүй. Иргэн бидний оролцоо, хяналт хамгаас чухал байна. Энэ тухай дэлгэрэнгүй бичсэн бичлэгийг доорх линкүүдээс уншаарай.


Энхбат гишүүн http://twitter.com/enkhbat
Уундаа : http://131dg.blogspot.com/2009/06/no-nu ... n-mgl.html
Цэгмээ : http://www.tsegmee.com/
Уянга: http://topsecret.alungoo.com/ (Цөмийн эрчим хүчний тухай)

Jun 14, 2009

Pixar: Partly Cloudy


Pixar-ийн энэ богино кино хөөрхөн болжээ. бидний үр төл яаж бий болоод бидэн дээр яаж ирдэгийг, нэгэн бүтэлгүй хувь тавьлантай үүл, өрөв тас 2-оор харуулж. Зохиол нь гайхалтай ... заза ингээд яриад байвал сонирхолгүй өөрсдөө үзэцгээ.

Jun 11, 2009

Нэгийн дон

Байгаадаа үргэлж сэтгэл хандаггүй нь хүн гэгч амьтаныг шуналын тулам болгож хүн нь хүнийхээ эсрэг хамгийн муу муухай зүйлсийг хийхэд хүргэдэг. Өөрийгөө бурхан мэт тахин шүтүүлж үрглэж нэг номерт байх гэсэн эцэстээ нэг номертоо хүртэл сэтгэл нь цадаагүй бидний мэдэх нэгэн эрхмийн талаар Б. Цэнддоо гуайн бичсэн фельетоныг уншаад үзээрэй.

Нэгийн дон

-Фельетон-

“Ерөнхийлөгч Энхбаяр бээр аанай л ерөнхийлөгчөөрөө байхыг их л хүсвээ” гэдгийг баасан (өнгөрсөн цаг заасан үйл үг биш болохыг анхаарна уу) гаригт зарлалаа. Тэрээр өөрийн намаас 100,1 хувийн саналаар ерөнхийлөгчид нэр дэвшснийхээ дараахан сэтгүүлчидтэй уулзж, “хэрвээ таны өрсөлдөгч 50,1 хувийн санал авбал та яах вэ” гэсэн асуултад “тэгвэл би 50,2 хувийн санал авах юм чинь” гэж хариулаад гарсан гэх.
Тэрээр бас намайг их гүтгэж байна гэжээ. Сонирхолтой нь манай ерөнхийлөгч өөрийг нь нэгдүгээрт бичээгүй бүхий л жагсаалтыг гүтгэлэг гээд байх болжээ.
Энэ хүний бүх зовлон гайтай нэгдүгээр байраас эхтэй. Мань хүн өглөө ажилдаа ирмэгцээ бүх ажилтнаа дуудаад “Тэнд намайг хоёрдугаарт бичээд байгааг залруул” “Энд яахлаараа миний нэрийг гуравт бичин гүтгэдэг билээ, учрыг ол” гэхчлэн үүрэгдэж эхэлдэг гэсэн.
Өнгөрсөн олимпоор бид нар баярлаад ухаан сэхээгүй байх зуур их тэнгэрт чинь бага тэнгэр нурахын дайны юм болсон гэлцэнэ.
- Би олимпиин алтан медалийн нэг номерийг авах ёстой, намайг ингээ л гүтгээд байдэг юм иин иин гээл … тэгсн ээ сүүлд нь ууган алтан медальт Түвшинбаярын нэрийг сольж Энхбаяр болго гэж эхэр татаад…тун арга барагдахад аваргын овгийг Намбар болгож солих асуудал хүртэл яригдсан гэж байгаа шүү. Тэгж тэгж яаж аргалсан юм бүү мэд. Сураг сонсоход Түвшинбаярын нэрний баяр нь өөрийнх нь биш Энхбаярын нэрнийх гэж үнэмшүүлж чадсан л гээд байгаа юм.
Эхлээд яах вэ, гоё гоё юм бодож олоо л өгөөл байж. Оны шилдэг улс төрч, шилдэг мэнэжэр, оны шилдэг нягтлан энэ тэр бол амар байж. Гэтэл мань эр “сүүлийн хагас жилийн шилдэгийн шилдэгтээ шилдэг улс төрч” цолыг зургаадах удаагаа авахдаа “ цол давтахгүй шүү нөхөөд” гэж ойлгохоор ба айлгахаар хэлжээ. Гэхдээ л бас ч яах вэ юм олдоо л байж. “Улсын их сургуулийн эмэгтэй оюутны оны ивээлт хүн” гэхчлэнгийн юм олдоод байсан хэрэг. Олон түмэн ч дор нь учрыг нь олоод юмыг Энхбаярын дараагийн хүнээс эхэлж тоолоод сураад ирж.
Улсын тэргүүн маань нэгдүгээр байрандаа дасаад ирэхийн хэрээр өөрийн нэрийг ямар ч юмны хоёр гуравт байхыг тэсэхээ болиод эхэлсэн байна. Эмэгтэйчүүдийн хороо хүртэл шилдэгээ тодоруулахдаа ерөнхийлөгчөө гомдоохоос айгаад “Шилдэг эмэгтэйн” цомын нэг номер дээр Энхбаяр гэж бичдэг болсон гэх.
Саяхан хорих газруудын ой болж шилдгүүдээ шалгаруулжээ. Мэдээж сайн офицеруудаа эхлээд шагнаж. Бас ардчилсан цаг юм болохоор байгууллагынх нь нэр алдрыг цуурайтуулж явсан “топ 10 хүмүүжигч” тодоруулжээ. Ямарч л байсан үүнийгээ ерөнхийлөгчийг гомдоохгүйгээр хииж чадсан л гээд байгаа юм даа.
Саяхан ерөнхийлөгч буяны газруудаар орох үед реферэнт нь талийгаач нарын нэрийн цэсийг амжиж нуусан байна. Гай болж харчихаад “нэгдүгээрт нь яагаад...” гээ л эхлэвэл дүүрвээ.
Сүүлийн үед цагаан толгойн дарааллаар “миний нэрийг сүүлээсээ гуравт бичиж байгаа нь гүтгэлэг санагдаад байна” гэх болсон гэнэ. Энэ хэвээрээ яваад байвал хоёр гарц байгаа. Нэгд ерөнхийлөгч нэрээ солин Анхбаяр болох, эсвэл цагаан толгойн дарааллыг өөрчлөн Э,Б,В…гэж эхлээд А,Ю,Я гэж дуусдаг болгох. Бидэнд ч бас хоёрхон сонголт байна. Нэг бол энэ хүнийг солих, үгүй гэвэл бүх юмныхаа байрыг солих.
Саяхан нэг сэтгүүл авилгалын рейтинг тодоруулахдаа Энхбаярыг хоёрдугаарт оруулчихсан чинь уурлаад, би нэгд орох ёстой гэж зүтгээд байсан гэж та нар дуулсан уу?
Эртүүд Молом зангийн нэгэн адил “энийгээ нэг чулуу болгочих санаатай” хэдэн хүн “өнгөрсөн долдугаар сарын нэгний үйл явдлын гол буруутан хэн бэ” гэсэн судалгаа зохиосноо өргөн оржээ. Тэнд намаа удирдаж сонгуульд орсон “Элбэгдож Баяр хоёр нэг ба хоёрдугаар буруутан” гэж хэлээд төрийн тэргүүнийг уурлуулжээ. Энхбаяр “ Чи ингээд энэ хоёрын нэрийг миний өмнө бич, май май” гээд ураад хаясан байна. Өнөө чулуу горьдож орсон хэд чулуугаар шидүүлэх нь холгүй гарчээ.
Бүх юмны нэгдүгээрт орж дассан энэ хүн ойрдоо тэр байрнаасаа ч уйдах болж. Арга ч үгүй болтой. Ер нь нэгийн тооны урд орж болох “онцгой, хамгийн, мундагийн мундаг, шилдгийн шилдэг…” гэхчлэнгийн бүх тодотгол дуусах талдаа орсон ажгуу. Цагаа тулахаар монгол хэлний баян гэдэг нь худлаа л байгаа байхгүй юу.
Тэгээд миний эзлэх байрыг даруй хоёр пүнктээр урагш ахиул гэж шахаад болохоо байсан гэсэн. Өчигдөр сонгуулийнх нь менежерүүд өөрт нь зориулан зохиосон судалгаагаа “Элбэгдорж нэгдүгээр байр эзлэн хоцорч явна. Та түүнээс хоёр пунктээр түрүүлэн хасах нэгд орсон байна” гэх маягаар тайлбарлахад их л таатай хүлээж аваад байсан гэнэ ээ. Туслахууд нь хэрвээ ялагдвал танилцуулах “Та араасаа түрүүлж, Элбэгдорж хойноосоо хоёрт оржээ” гэсэн томьёолол хүртэл бэлджээ.

Б.Цэнддоо

Apr 21, 2009

Анти МАХН

Энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч чадахгүй байгаа минь ямар харамсалтай вэ... ХУ намыг арчиж хаяхад нэг ч болов санал хэрэгтэй... гэхдээ яахав нэгэнт оролцож чадахгүйгээс хойш яалтай билээ. 
Гэсэн хэдий ч энэ зургаар сонголтоо илэрхийлье... Надтай санал нэг хэн нэгэн байвал энэ зургийг цааш нь тарааж сурталчилна уу. Би л хувьдаа мэссэнжэр дээрээ сонгууль дуусан дуустал энэ зургийг тавина гэж бодож байгаа.

Анхаар! Гүүглийн сурталчилгаан дээр дарвал дарчихаарай.

Apr 7, 2009

Google Adsense-д бүртгүүлэх

Google Adsense-д бүртгүүлэхэд хэрэг болох байх гэж бодоод утгыг нь хальт сийрүүлээд бичлээ. Таалагдсан бол гүүглийн зар дээр дараарай.

 

Mar 31, 2009

Google Adsense-ийг бичлэгтээ оруулах

Блогийхоо загварыг (template) template editor дээр нээгээд дараах кодийг stylesheet (CSS) хэсэгт хуулж тавина.

.adv
{
float:left;
padding-right:10px;
}


Дээрх код зарлалыг бичлэгийн зүүн талд зэрэгцүүлнэ. Хэрвээ баруун талд зэрэгцүүлэхийг
 хүсвэл 3 дахь мөрийг float:right гэж өөрчлөхөд л хангалттай.

Адсенс-ийн кодыг өөрчлөх:
Одоо Асенс-ийхээ кодийг хүссэн форматаараа хийгээд темплэйт дээр хуулж тавихын өмнө бяцхан өөрчлөлт хийнэээ. Кодоо бүгдийг нь хуулж аваад доорх хөрвүүлэгчээр хөрвүүл. Хөрвүүлсэн кодоо:

 

зурагт үзүүлсэн шиг хуулж тавина.


P.S: Layout->Edit HTML дотор Expand Widget Templates-ийг check-лсний дараа кодоо хуулна.  


Oasis 4-р сард Сөүл хотод тоглоно











Oasis хамтлаг Сөүл хотод 4-р сарын 1-ны өдөр тоглох гэж байна. 


It's no April Fool's Day joke. British rock group Oasis is returning to Seoul for a much-awaited concert April 1, barely three years after their sold-out concert in 2006.

Oasis, one of the most popular British rock bands in Korea, will perform at the Olympic Gym #1, Olympic Park, southern Seoul. Tickets will be sold starting 4 p.m., Jan. 15 on ticketing Web site Interpark.

The Oasis concert is expected to be one of the most anticipated events in 2009. The group's first concert in Seoul in 2006 was an undeniable success, selling out thousands of seats in advance.

In an earlier interview with The Korea Times, Oasis guitarist Noel Gallagher said their upcoming world tour is the band's ``biggest'' ever. ``The tour is bigger than anything we've done before and the tour will be our boldest yet,'' he said.

Oasis is mainly composed of the Gallagher brothers, Noel and his younger brother and vocalist Liam, who are largely responsible for coming up with Oasis' music. Other current members include guitarist Gem Archer and bassist Andy Bell.

Oasis shot to fame with their first album ``Definitely Maybe'' in 1994, followed by the even more successful album ``(What's the Story) Morning Glory?'' in 1995. Their third album ``Be Here Now'' became the fastest-selling album in U.K. chart history in 1997. Through the years, they've released albums ``Standing on the Shoulder of Giants'' (2000) ``Heathen Chemistry'' (2002) and ``Don't Believe the Truth.''

Oasis has sold millions of albums, scored number one hits and won numerous music awards around the world. Songs like ``Wonderwall,'' ``Don't Look Back in Anger,'' ``Champagne Supernova'' and ``Whatever'' are some of their biggest hits. At the height of their success, the Gallagher brothers also gained a reputation as ``bad boys'' of British rock.

In 2008, Oasis released their latest album ``Dig Out Your Soul,'' to critical acclaim and commercial success. Gallagher described their new album as ``driving, pounding, acid rock, added with much more groove.''

Oasis is currently on a European tour, with concerts in France, Italy, Austria, Germany and Switzerland. The band hits Japan in late March with a series of concerts in Nagoya, Tokyo, Sapporo and Osaka, before heading to Seoul in April.

Tickets for the Seoul concert are 88,000 won, 77,000 won, 66,000 won and 55,000 won. Call 1544-1555 or visit ticket.interpark.com. For English bookings, call (02) 3444-9969 or email 9ent@naver.com

Mar 2, 2009

WorldWide Telescope

Microsoft-оос Microsoft Windows үйлдлийн систем дээр ажилладаг байхаар гаргасан WorldWide Telescope нэртэй програм нь сансар огторгуйгаар аялахад зориулсан програм юм. Анх 2008 оны 2 дугаар сард Калифорни мужийн Монтэрэе (Monterey, California) хотод болсон TED (Technology, Entertaniment, Design) чуулга уулзалтан дээр зарлагдсан. Хэрэглэгчид огторгуй ертөнцийн аль нэгэн хэсгийг татаж ойртуулан томруулж харах боломжтой юм. Уг програм дээр ашигласан зурагнуудыг Хаббл Сансрын Дуран ( Hubble Space Telescope ) ба дэлхий дээрх ойролцоогоор 10 ширхэг дуран авайнуудыг ашиглан авчээ. Энэ програм нь Microsoft-ийн Visual Experience Engine технологийг ашиглан ажилладаг.       
 Энэхүү төсөл (WWT) 2002 оноос Microsoft-ийн судлагааны  хүрээлэн (Microsoft Research) болон Жон Хопкинсийн их сургууль (John Hopkins University) дээр хэрэгжиж эхэлжээ. Тэррасервер (Terraserver) хэмээх хиймэл дагуулаас харуулсан дэлхийн гадрагын өгөгдлийн санг боловсруулсан өгөгдлийн сангийн шинжээч Жим Грэй (Jim Gray) дахин хэмжээлшгүй уудам огторгуйн зурагны өгөгдлийн санг боловсруулахаар шийдснээр энэхүү програм бий болжээ.

2008 оны 10 дугаар сарын байдлаар 1.5 сая идвэхтэй хэрэглэгчтэй болоод байна.

WorldWide Telescope огторгуй, дэлхий, гариг, тойм, нарны аймаг гэсэн үндсэн таван горимтой.

Огторгуй
   Энэ бол програмын үндсэн онцгойлох зүйл. Дэлхийгээс авсан өндөр чанартай огторгуйн зургуудыг үзэх боломжтой. Зураг бүр огторгуйд байрлах бодит байрлалаараа харагддаг.

Mar 4, 2008

Толь бичиг хэрэглэхэд таньд юу дутагддаг вэ


Виндовсийн орчны эсвэл вэб толь бичиг ашиглахад явцад таньд юу дутагддаг талаар энд бичнэ үү. Жишээлбэл толь бичиг хэрэглэх явцад ямар нэгэн нэмэлт боломж байсан бол ч гэдэг юм уу. Тийм бодол төрж байсан бол санал бодолоо үлдээнэ гэдэгт итгэлтэй байна