Showing posts with label Нийгмийн амьдрал. Show all posts
Showing posts with label Нийгмийн амьдрал. Show all posts

Jun 9, 2011

Монгол хэл /Б.Ренчин/


Монгол хэл мөхөлийн ирмэг дээр ирчихээд байгаа санагдаад сүүлийн үед эх хэлийн талаар урам оруулсан (inspiration) ганц нэг бичлэг, ишлэл оруулж байгаа юм.


МОНГОЛ ХЭЛ

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт тvмэн юүгээн бишрэн магтаму би

Мөрөн гол цутгалант ширгэшгvй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бvгдийг нэвтрvvлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл
Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан
Өдөр бvр үгсийн эрдэнийг чинь баярлан түүнэм

Tүгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Төвшинээ соёл эрдэнэ дүгээ мандуулахын гэгээн улирал нээгдсэнээр
Сэлбэл үгүй сэцэн оюутан хэл юүгээн энхрийлэн хөгжүүлюү хэмээн
Сэтгэл урмас бадран бахдаму үсэн буурал өтгөс би

Хутаг өлзий бүрдсэн хувь заяат түмний минь
Хурц авьяаст хөвгvvд дvv нар
Халуун элэгтэн хотлоор
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж
Энхрийлэн бадруулахын бат зориг юутай сайхан

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт євгєд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт тvмэн юүгээн бишрэн магтаму би

Бямбын Ринчин

Mar 27, 2010

Монголын эмгэнэлт

Хөөрхөн төрсөн бүсгүйчүүд ногоон долларт хүчиндүүлсэн
Хөрсөн дэх ашигт малтмал харийн техникт хүчиндүүлсэн

Халтар арвай нь хүртэл химийн бордоондоо хүчиндүүлсэн
Халх аялгуу нь харин харийн текникт хүчиндүүлсэн

Айраг цэгээ нь данбаволид хүчиндүүлсэн
Ардын сайхан дуу арабын хип хопод хүчиндүүлсэн

Төрийн түшээд нь авилгалд хүчиндүүлсэн
Тахилгат овоо нь харин архины шилэндээ хүчиндүүлсэн

 Монгол Улс тэр чигтээ хүчиндүүлжээ [эх сурвалж...]

Sep 13, 2009

Солонгос улс дахь монгол ажилчдын амьдрал


MGLCLUB.COM сайт дээр солонгос улс дахь монгол ажилчдын амьдралын хатуу хөтүүгийн талаар бичсэн нийтлэлийг олж уншаад илүү олон хүмүүст хүргэх үүднээс өөрийн бичил орон зайдаа хуулбарлан орууллаа. Эх бичлэг нь энд байгаа.





" Солонгосын хойгт хөл тавихаасаа өмнө тэнд ажиллаж амьдарч байгаа монголчуудын тухай бусдын л адил өнгөцхөн ойлголттой явсныгаа тэр нутгийн хилээр алхаж ороод эхний хүмүүстэй уулзсан цагаасаа л мэдэрч билээ. Тэгээд энэ хүмүүсийн тухай заавал үнэнийг бичиж Монголд байгаа аав ээж, ах дүүс, эхнэр хүүхдэд нь мэдрүүлнэ дээ гэсэн бодол өвөртөлсөөр багагүй хугацааг үджээ.

Солонгост ажиллаж амьдраад арваад жил болсон нагац ах маань намайг тосох байсан боловч Инчоны нисэх буудалд өглөөний эхний автобусаар ирэхээр болсноос би хүний нутагт шөнийн 2 цагт цор ганцаараа бууж өглөөг хүлээх хэрэг гарлаа. Гэтэл аз таарч тэнд хоёр монгол “сарам” байх нь тэр. Солонгосоор хүнийг “сарам” гэдэг. Тэдний нэг нь манай нислэгийн өмнөхөн газардсан гэрээт ажилчдын онгоцоор ирсэн эхнэртэйгээ уулзчихаад явж байгаа нь тэр аж. Ганзориг гэрээгээр ирээд хоёр сар л болж байгаа, эхнэр нь өнөөдөр бас гэрээгээр ирж байгаа юм. Гэсэн ч тэр хоёр энд хамтдаа байж чадахгүй, эхнэр нь хөдөө үйлдвэрт хуваарилагдсан болохоор дөнгөж уулзаад л салсан гэнэ. Надтай таарсан хоёр залуу ирээд удаагүй болохоор газар орноо сайн таниагүй, дээр нь хэл мэдэхгүйгээс болоод буцах замаа олохгүй өглөөг хүлээж байгаа юмсанж. Би тэдний нэгнийх нь утсаар ах руугаа ярьж ирж авахыг хүслээ. Ах маань намайг ирсэнд итгэж ядан /учир нь би дөнгөж урд өдөр нь утасдаж маргааш Солонгост очно, тосоорой гэсэн боловч манай ах хэр баргийн хүмүүс хилээр амархан нэвтэрдэггүй болохоор намайг тийм хурдан ирнэ гэж санаагүй байв/ Сөүлээс такси хөлслөн ирлээ. Мөн ах маань энд 10 жил болохдоо төрсөн хүүгээ ирэхэд ч баригдчихна гээд өөрөө тосч байгаагүй.

Jun 11, 2009

Нэгийн дон

Байгаадаа үргэлж сэтгэл хандаггүй нь хүн гэгч амьтаныг шуналын тулам болгож хүн нь хүнийхээ эсрэг хамгийн муу муухай зүйлсийг хийхэд хүргэдэг. Өөрийгөө бурхан мэт тахин шүтүүлж үрглэж нэг номерт байх гэсэн эцэстээ нэг номертоо хүртэл сэтгэл нь цадаагүй бидний мэдэх нэгэн эрхмийн талаар Б. Цэнддоо гуайн бичсэн фельетоныг уншаад үзээрэй.

Нэгийн дон

-Фельетон-

“Ерөнхийлөгч Энхбаяр бээр аанай л ерөнхийлөгчөөрөө байхыг их л хүсвээ” гэдгийг баасан (өнгөрсөн цаг заасан үйл үг биш болохыг анхаарна уу) гаригт зарлалаа. Тэрээр өөрийн намаас 100,1 хувийн саналаар ерөнхийлөгчид нэр дэвшснийхээ дараахан сэтгүүлчидтэй уулзж, “хэрвээ таны өрсөлдөгч 50,1 хувийн санал авбал та яах вэ” гэсэн асуултад “тэгвэл би 50,2 хувийн санал авах юм чинь” гэж хариулаад гарсан гэх.
Тэрээр бас намайг их гүтгэж байна гэжээ. Сонирхолтой нь манай ерөнхийлөгч өөрийг нь нэгдүгээрт бичээгүй бүхий л жагсаалтыг гүтгэлэг гээд байх болжээ.
Энэ хүний бүх зовлон гайтай нэгдүгээр байраас эхтэй. Мань хүн өглөө ажилдаа ирмэгцээ бүх ажилтнаа дуудаад “Тэнд намайг хоёрдугаарт бичээд байгааг залруул” “Энд яахлаараа миний нэрийг гуравт бичин гүтгэдэг билээ, учрыг ол” гэхчлэн үүрэгдэж эхэлдэг гэсэн.
Өнгөрсөн олимпоор бид нар баярлаад ухаан сэхээгүй байх зуур их тэнгэрт чинь бага тэнгэр нурахын дайны юм болсон гэлцэнэ.
- Би олимпиин алтан медалийн нэг номерийг авах ёстой, намайг ингээ л гүтгээд байдэг юм иин иин гээл … тэгсн ээ сүүлд нь ууган алтан медальт Түвшинбаярын нэрийг сольж Энхбаяр болго гэж эхэр татаад…тун арга барагдахад аваргын овгийг Намбар болгож солих асуудал хүртэл яригдсан гэж байгаа шүү. Тэгж тэгж яаж аргалсан юм бүү мэд. Сураг сонсоход Түвшинбаярын нэрний баяр нь өөрийнх нь биш Энхбаярын нэрнийх гэж үнэмшүүлж чадсан л гээд байгаа юм.
Эхлээд яах вэ, гоё гоё юм бодож олоо л өгөөл байж. Оны шилдэг улс төрч, шилдэг мэнэжэр, оны шилдэг нягтлан энэ тэр бол амар байж. Гэтэл мань эр “сүүлийн хагас жилийн шилдэгийн шилдэгтээ шилдэг улс төрч” цолыг зургаадах удаагаа авахдаа “ цол давтахгүй шүү нөхөөд” гэж ойлгохоор ба айлгахаар хэлжээ. Гэхдээ л бас ч яах вэ юм олдоо л байж. “Улсын их сургуулийн эмэгтэй оюутны оны ивээлт хүн” гэхчлэнгийн юм олдоод байсан хэрэг. Олон түмэн ч дор нь учрыг нь олоод юмыг Энхбаярын дараагийн хүнээс эхэлж тоолоод сураад ирж.
Улсын тэргүүн маань нэгдүгээр байрандаа дасаад ирэхийн хэрээр өөрийн нэрийг ямар ч юмны хоёр гуравт байхыг тэсэхээ болиод эхэлсэн байна. Эмэгтэйчүүдийн хороо хүртэл шилдэгээ тодоруулахдаа ерөнхийлөгчөө гомдоохоос айгаад “Шилдэг эмэгтэйн” цомын нэг номер дээр Энхбаяр гэж бичдэг болсон гэх.
Саяхан хорих газруудын ой болж шилдгүүдээ шалгаруулжээ. Мэдээж сайн офицеруудаа эхлээд шагнаж. Бас ардчилсан цаг юм болохоор байгууллагынх нь нэр алдрыг цуурайтуулж явсан “топ 10 хүмүүжигч” тодоруулжээ. Ямарч л байсан үүнийгээ ерөнхийлөгчийг гомдоохгүйгээр хииж чадсан л гээд байгаа юм даа.
Саяхан ерөнхийлөгч буяны газруудаар орох үед реферэнт нь талийгаач нарын нэрийн цэсийг амжиж нуусан байна. Гай болж харчихаад “нэгдүгээрт нь яагаад...” гээ л эхлэвэл дүүрвээ.
Сүүлийн үед цагаан толгойн дарааллаар “миний нэрийг сүүлээсээ гуравт бичиж байгаа нь гүтгэлэг санагдаад байна” гэх болсон гэнэ. Энэ хэвээрээ яваад байвал хоёр гарц байгаа. Нэгд ерөнхийлөгч нэрээ солин Анхбаяр болох, эсвэл цагаан толгойн дарааллыг өөрчлөн Э,Б,В…гэж эхлээд А,Ю,Я гэж дуусдаг болгох. Бидэнд ч бас хоёрхон сонголт байна. Нэг бол энэ хүнийг солих, үгүй гэвэл бүх юмныхаа байрыг солих.
Саяхан нэг сэтгүүл авилгалын рейтинг тодоруулахдаа Энхбаярыг хоёрдугаарт оруулчихсан чинь уурлаад, би нэгд орох ёстой гэж зүтгээд байсан гэж та нар дуулсан уу?
Эртүүд Молом зангийн нэгэн адил “энийгээ нэг чулуу болгочих санаатай” хэдэн хүн “өнгөрсөн долдугаар сарын нэгний үйл явдлын гол буруутан хэн бэ” гэсэн судалгаа зохиосноо өргөн оржээ. Тэнд намаа удирдаж сонгуульд орсон “Элбэгдож Баяр хоёр нэг ба хоёрдугаар буруутан” гэж хэлээд төрийн тэргүүнийг уурлуулжээ. Энхбаяр “ Чи ингээд энэ хоёрын нэрийг миний өмнө бич, май май” гээд ураад хаясан байна. Өнөө чулуу горьдож орсон хэд чулуугаар шидүүлэх нь холгүй гарчээ.
Бүх юмны нэгдүгээрт орж дассан энэ хүн ойрдоо тэр байрнаасаа ч уйдах болж. Арга ч үгүй болтой. Ер нь нэгийн тооны урд орж болох “онцгой, хамгийн, мундагийн мундаг, шилдгийн шилдэг…” гэхчлэнгийн бүх тодотгол дуусах талдаа орсон ажгуу. Цагаа тулахаар монгол хэлний баян гэдэг нь худлаа л байгаа байхгүй юу.
Тэгээд миний эзлэх байрыг даруй хоёр пүнктээр урагш ахиул гэж шахаад болохоо байсан гэсэн. Өчигдөр сонгуулийнх нь менежерүүд өөрт нь зориулан зохиосон судалгаагаа “Элбэгдорж нэгдүгээр байр эзлэн хоцорч явна. Та түүнээс хоёр пунктээр түрүүлэн хасах нэгд орсон байна” гэх маягаар тайлбарлахад их л таатай хүлээж аваад байсан гэнэ ээ. Туслахууд нь хэрвээ ялагдвал танилцуулах “Та араасаа түрүүлж, Элбэгдорж хойноосоо хоёрт оржээ” гэсэн томьёолол хүртэл бэлджээ.

Б.Цэнддоо

Apr 21, 2009

Анти МАХН

Энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч чадахгүй байгаа минь ямар харамсалтай вэ... ХУ намыг арчиж хаяхад нэг ч болов санал хэрэгтэй... гэхдээ яахав нэгэнт оролцож чадахгүйгээс хойш яалтай билээ. 
Гэсэн хэдий ч энэ зургаар сонголтоо илэрхийлье... Надтай санал нэг хэн нэгэн байвал энэ зургийг цааш нь тарааж сурталчилна уу. Би л хувьдаа мэссэнжэр дээрээ сонгууль дуусан дуустал энэ зургийг тавина гэж бодож байгаа.

Анхаар! Гүүглийн сурталчилгаан дээр дарвал дарчихаарай.