Showing posts with label Зугаа. Show all posts
Showing posts with label Зугаа. Show all posts

Sep 27, 2009

Намар

Гадаа намар болох гээд модод өнгөө сольж эхэлжийна. Солонгос улсад ирээд хамгийн их таалагдсан зүйл нь намар болхоор навчнууд янз бүрийн өнгөтэй болдог нь. Улаан нь улаанаараа, ногоон нь ногооноороо, шар нь шараараа. Хүрэн өнгийн навч хүртэл байдаг. Удахгүй худалч хүнд солонгын долоон өнгөтэй болно дөө. Орон ороны хүмүүс нийтээрээ нэг улиралд дуртай байдаг болуу. Би лав монголд байхдаа зуны улиралд дуртай байсан. Солонгост намарын улиралд. Өөр хаанахын өвөл, намарын улиралд дурлах юм байгаан бүү мэд. Ямар улиралд дуртай вэ гээд асуувал "Монголын зун, солонгосын намарын улиралд дуртай" гэж хариулах нь байна. За нэг тиймэрхүү... Зуны улирлаас ч уйдчихлаа 5 сараас хойш зун байлаа шд одоо болоо биздэ. Нээрээ .... нээрээ гэснээс орос дуу сонсоогүй нэлээд удсийм байна шд. Орос хэл, орос дуу гоё шүү тэ орос дуунууддаа эргээд дурланааа... / орос дуу намар 2 ямар хамааралтай юм бол :) /


Jun 14, 2009

Pixar: Partly Cloudy


Pixar-ийн энэ богино кино хөөрхөн болжээ. бидний үр төл яаж бий болоод бидэн дээр яаж ирдэгийг, нэгэн бүтэлгүй хувь тавьлантай үүл, өрөв тас 2-оор харуулж. Зохиол нь гайхалтай ... заза ингээд яриад байвал сонирхолгүй өөрсдөө үзэцгээ.