Jun 27, 2009

No Nuclear Waste in Mongolia!!!

Хайрт 76 нар минь Хонгор сумыхныг хордуулсан нь хангалтгүй санагдаж эх орноо тэр чигээр нь хордуулахыг хүссэн бололтой. Атомын эрчим хүчнээс ялгарсан цөмийн хаягдлыг монгол улсад хаях хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байгаа талаар Твиттерээр шуугилдаж байна. Монгол хүн бидний удмын санг доройтуулж, өсөж төрсөн нутгийн минь газрын баялагийг аваад оронд нь цөмийн хог шаар хаягдлыг булж орхих ийм зүйлийг би л хувьдаа хэзээ ч зөвшөөрөхгүй. Иргэн бидний оролцоо, хяналт хамгаас чухал байна. Энэ тухай дэлгэрэнгүй бичсэн бичлэгийг доорх линкүүдээс уншаарай.


Энхбат гишүүн http://twitter.com/enkhbat
Уундаа : http://131dg.blogspot.com/2009/06/no-nu ... n-mgl.html
Цэгмээ : http://www.tsegmee.com/
Уянга: http://topsecret.alungoo.com/ (Цөмийн эрчим хүчний тухай)

Jun 14, 2009

Pixar: Partly Cloudy


Pixar-ийн энэ богино кино хөөрхөн болжээ. бидний үр төл яаж бий болоод бидэн дээр яаж ирдэгийг, нэгэн бүтэлгүй хувь тавьлантай үүл, өрөв тас 2-оор харуулж. Зохиол нь гайхалтай ... заза ингээд яриад байвал сонирхолгүй өөрсдөө үзэцгээ.

Jun 11, 2009

Нэгийн дон

Байгаадаа үргэлж сэтгэл хандаггүй нь хүн гэгч амьтаныг шуналын тулам болгож хүн нь хүнийхээ эсрэг хамгийн муу муухай зүйлсийг хийхэд хүргэдэг. Өөрийгөө бурхан мэт тахин шүтүүлж үрглэж нэг номерт байх гэсэн эцэстээ нэг номертоо хүртэл сэтгэл нь цадаагүй бидний мэдэх нэгэн эрхмийн талаар Б. Цэнддоо гуайн бичсэн фельетоныг уншаад үзээрэй.

Нэгийн дон

-Фельетон-

“Ерөнхийлөгч Энхбаяр бээр аанай л ерөнхийлөгчөөрөө байхыг их л хүсвээ” гэдгийг баасан (өнгөрсөн цаг заасан үйл үг биш болохыг анхаарна уу) гаригт зарлалаа. Тэрээр өөрийн намаас 100,1 хувийн саналаар ерөнхийлөгчид нэр дэвшснийхээ дараахан сэтгүүлчидтэй уулзж, “хэрвээ таны өрсөлдөгч 50,1 хувийн санал авбал та яах вэ” гэсэн асуултад “тэгвэл би 50,2 хувийн санал авах юм чинь” гэж хариулаад гарсан гэх.
Тэрээр бас намайг их гүтгэж байна гэжээ. Сонирхолтой нь манай ерөнхийлөгч өөрийг нь нэгдүгээрт бичээгүй бүхий л жагсаалтыг гүтгэлэг гээд байх болжээ.
Энэ хүний бүх зовлон гайтай нэгдүгээр байраас эхтэй. Мань хүн өглөө ажилдаа ирмэгцээ бүх ажилтнаа дуудаад “Тэнд намайг хоёрдугаарт бичээд байгааг залруул” “Энд яахлаараа миний нэрийг гуравт бичин гүтгэдэг билээ, учрыг ол” гэхчлэн үүрэгдэж эхэлдэг гэсэн.
Өнгөрсөн олимпоор бид нар баярлаад ухаан сэхээгүй байх зуур их тэнгэрт чинь бага тэнгэр нурахын дайны юм болсон гэлцэнэ.
- Би олимпиин алтан медалийн нэг номерийг авах ёстой, намайг ингээ л гүтгээд байдэг юм иин иин гээл … тэгсн ээ сүүлд нь ууган алтан медальт Түвшинбаярын нэрийг сольж Энхбаяр болго гэж эхэр татаад…тун арга барагдахад аваргын овгийг Намбар болгож солих асуудал хүртэл яригдсан гэж байгаа шүү. Тэгж тэгж яаж аргалсан юм бүү мэд. Сураг сонсоход Түвшинбаярын нэрний баяр нь өөрийнх нь биш Энхбаярын нэрнийх гэж үнэмшүүлж чадсан л гээд байгаа юм.
Эхлээд яах вэ, гоё гоё юм бодож олоо л өгөөл байж. Оны шилдэг улс төрч, шилдэг мэнэжэр, оны шилдэг нягтлан энэ тэр бол амар байж. Гэтэл мань эр “сүүлийн хагас жилийн шилдэгийн шилдэгтээ шилдэг улс төрч” цолыг зургаадах удаагаа авахдаа “ цол давтахгүй шүү нөхөөд” гэж ойлгохоор ба айлгахаар хэлжээ. Гэхдээ л бас ч яах вэ юм олдоо л байж. “Улсын их сургуулийн эмэгтэй оюутны оны ивээлт хүн” гэхчлэнгийн юм олдоод байсан хэрэг. Олон түмэн ч дор нь учрыг нь олоод юмыг Энхбаярын дараагийн хүнээс эхэлж тоолоод сураад ирж.
Улсын тэргүүн маань нэгдүгээр байрандаа дасаад ирэхийн хэрээр өөрийн нэрийг ямар ч юмны хоёр гуравт байхыг тэсэхээ болиод эхэлсэн байна. Эмэгтэйчүүдийн хороо хүртэл шилдэгээ тодоруулахдаа ерөнхийлөгчөө гомдоохоос айгаад “Шилдэг эмэгтэйн” цомын нэг номер дээр Энхбаяр гэж бичдэг болсон гэх.
Саяхан хорих газруудын ой болж шилдгүүдээ шалгаруулжээ. Мэдээж сайн офицеруудаа эхлээд шагнаж. Бас ардчилсан цаг юм болохоор байгууллагынх нь нэр алдрыг цуурайтуулж явсан “топ 10 хүмүүжигч” тодоруулжээ. Ямарч л байсан үүнийгээ ерөнхийлөгчийг гомдоохгүйгээр хииж чадсан л гээд байгаа юм даа.
Саяхан ерөнхийлөгч буяны газруудаар орох үед реферэнт нь талийгаач нарын нэрийн цэсийг амжиж нуусан байна. Гай болж харчихаад “нэгдүгээрт нь яагаад...” гээ л эхлэвэл дүүрвээ.
Сүүлийн үед цагаан толгойн дарааллаар “миний нэрийг сүүлээсээ гуравт бичиж байгаа нь гүтгэлэг санагдаад байна” гэх болсон гэнэ. Энэ хэвээрээ яваад байвал хоёр гарц байгаа. Нэгд ерөнхийлөгч нэрээ солин Анхбаяр болох, эсвэл цагаан толгойн дарааллыг өөрчлөн Э,Б,В…гэж эхлээд А,Ю,Я гэж дуусдаг болгох. Бидэнд ч бас хоёрхон сонголт байна. Нэг бол энэ хүнийг солих, үгүй гэвэл бүх юмныхаа байрыг солих.
Саяхан нэг сэтгүүл авилгалын рейтинг тодоруулахдаа Энхбаярыг хоёрдугаарт оруулчихсан чинь уурлаад, би нэгд орох ёстой гэж зүтгээд байсан гэж та нар дуулсан уу?
Эртүүд Молом зангийн нэгэн адил “энийгээ нэг чулуу болгочих санаатай” хэдэн хүн “өнгөрсөн долдугаар сарын нэгний үйл явдлын гол буруутан хэн бэ” гэсэн судалгаа зохиосноо өргөн оржээ. Тэнд намаа удирдаж сонгуульд орсон “Элбэгдож Баяр хоёр нэг ба хоёрдугаар буруутан” гэж хэлээд төрийн тэргүүнийг уурлуулжээ. Энхбаяр “ Чи ингээд энэ хоёрын нэрийг миний өмнө бич, май май” гээд ураад хаясан байна. Өнөө чулуу горьдож орсон хэд чулуугаар шидүүлэх нь холгүй гарчээ.
Бүх юмны нэгдүгээрт орж дассан энэ хүн ойрдоо тэр байрнаасаа ч уйдах болж. Арга ч үгүй болтой. Ер нь нэгийн тооны урд орж болох “онцгой, хамгийн, мундагийн мундаг, шилдгийн шилдэг…” гэхчлэнгийн бүх тодотгол дуусах талдаа орсон ажгуу. Цагаа тулахаар монгол хэлний баян гэдэг нь худлаа л байгаа байхгүй юу.
Тэгээд миний эзлэх байрыг даруй хоёр пүнктээр урагш ахиул гэж шахаад болохоо байсан гэсэн. Өчигдөр сонгуулийнх нь менежерүүд өөрт нь зориулан зохиосон судалгаагаа “Элбэгдорж нэгдүгээр байр эзлэн хоцорч явна. Та түүнээс хоёр пунктээр түрүүлэн хасах нэгд орсон байна” гэх маягаар тайлбарлахад их л таатай хүлээж аваад байсан гэнэ ээ. Туслахууд нь хэрвээ ялагдвал танилцуулах “Та араасаа түрүүлж, Элбэгдорж хойноосоо хоёрт оржээ” гэсэн томьёолол хүртэл бэлджээ.

Б.Цэнддоо