Sep 27, 2009

Намар

Гадаа намар болох гээд модод өнгөө сольж эхэлжийна. Солонгос улсад ирээд хамгийн их таалагдсан зүйл нь намар болхоор навчнууд янз бүрийн өнгөтэй болдог нь. Улаан нь улаанаараа, ногоон нь ногооноороо, шар нь шараараа. Хүрэн өнгийн навч хүртэл байдаг. Удахгүй худалч хүнд солонгын долоон өнгөтэй болно дөө. Орон ороны хүмүүс нийтээрээ нэг улиралд дуртай байдаг болуу. Би лав монголд байхдаа зуны улиралд дуртай байсан. Солонгост намарын улиралд. Өөр хаанахын өвөл, намарын улиралд дурлах юм байгаан бүү мэд. Ямар улиралд дуртай вэ гээд асуувал "Монголын зун, солонгосын намарын улиралд дуртай" гэж хариулах нь байна. За нэг тиймэрхүү... Зуны улирлаас ч уйдчихлаа 5 сараас хойш зун байлаа шд одоо болоо биздэ. Нээрээ .... нээрээ гэснээс орос дуу сонсоогүй нэлээд удсийм байна шд. Орос хэл, орос дуу гоё шүү тэ орос дуунууддаа эргээд дурланааа... / орос дуу намар 2 ямар хамааралтай юм бол :) /


Sep 25, 2009

Soundtrack of "City of Angels"

"City of Angels" энэ киног нилээд дээр үед үзэж байсан санаж байна. 1998 онд суллагдсан ( released ^.^ ) кино гэхээр энэ киног үзэж байхдаа 12, 13-тай л байж. 12 13-тай ухаан бүрэн дүүрэн орж амжаагүй бацаан романс төрлийн киног яаж ойлгох вэ дээ. Одоо эргээд бодсон чинь романс юм чинь гоё кино байсан байх гэж бодогдоод байгаан. Дахиж үзнээ. Гол дүрд нь миний дуртай жүжигчин Nicolas Cage, Meg Ryan нар тоглосон болхоор бүр таашаалтай. Үйл явдал нь товчхондоо гэвэл тэнгэрийн элч хүнд дурлаад хүн болдог тухай... нэг тиймэрхүү, сайн санахгүй байна цааш нь боломж гаргаад өөрсдөө үзээрэй. Аан тийн Soundtrack-ийг нь саяхан Анаашаас олж сонсоод бүр аддиктэд болчоод суужийна. Орсон ч гарсан ч сонсоостой. Ааймар гоё дуу. Ингэтэл нь аддиктэд болгоцон анаашдаа баярлалаа.


Sep 16, 2009

Хамгийн дэгжин хувцаслалт - Инээмсэглэл


Хамгийн хортой зуршил - Санаа зовох,
Хамгийн сайхан баяр - хүнд баяр хөөр өгөх,

Хамгийн хоосролт - Өөрийгөө хүндлэх сэтгэлээ алдах,

Хамгийн сэтгэл ханамжтай ажил - Бусдад туслах,

Хамгийн том асуудал(амжилтанд хүрэхэд)
- Айдас,
Хамгийн хүчтэй нойрны эм
- Оюун санааны амгалан байдал, Хамгийн их хүч - Хайр,
Хамгийн мундаг компъютер
- Хүний тархи,
Хамгийн байхгүй байж болошгүй зүйл
- Итгэл,
Хамгийн хэрэггүй сэтгэлийн хөдлөл
- Өөрийгөө өрөвдөх,
Хамгийн дэгжин хувцаслалт
- Инээмсэглэл

Sep 13, 2009

Солонгос улс дахь монгол ажилчдын амьдрал


MGLCLUB.COM сайт дээр солонгос улс дахь монгол ажилчдын амьдралын хатуу хөтүүгийн талаар бичсэн нийтлэлийг олж уншаад илүү олон хүмүүст хүргэх үүднээс өөрийн бичил орон зайдаа хуулбарлан орууллаа. Эх бичлэг нь энд байгаа.





" Солонгосын хойгт хөл тавихаасаа өмнө тэнд ажиллаж амьдарч байгаа монголчуудын тухай бусдын л адил өнгөцхөн ойлголттой явсныгаа тэр нутгийн хилээр алхаж ороод эхний хүмүүстэй уулзсан цагаасаа л мэдэрч билээ. Тэгээд энэ хүмүүсийн тухай заавал үнэнийг бичиж Монголд байгаа аав ээж, ах дүүс, эхнэр хүүхдэд нь мэдрүүлнэ дээ гэсэн бодол өвөртөлсөөр багагүй хугацааг үджээ.

Солонгост ажиллаж амьдраад арваад жил болсон нагац ах маань намайг тосох байсан боловч Инчоны нисэх буудалд өглөөний эхний автобусаар ирэхээр болсноос би хүний нутагт шөнийн 2 цагт цор ганцаараа бууж өглөөг хүлээх хэрэг гарлаа. Гэтэл аз таарч тэнд хоёр монгол “сарам” байх нь тэр. Солонгосоор хүнийг “сарам” гэдэг. Тэдний нэг нь манай нислэгийн өмнөхөн газардсан гэрээт ажилчдын онгоцоор ирсэн эхнэртэйгээ уулзчихаад явж байгаа нь тэр аж. Ганзориг гэрээгээр ирээд хоёр сар л болж байгаа, эхнэр нь өнөөдөр бас гэрээгээр ирж байгаа юм. Гэсэн ч тэр хоёр энд хамтдаа байж чадахгүй, эхнэр нь хөдөө үйлдвэрт хуваарилагдсан болохоор дөнгөж уулзаад л салсан гэнэ. Надтай таарсан хоёр залуу ирээд удаагүй болохоор газар орноо сайн таниагүй, дээр нь хэл мэдэхгүйгээс болоод буцах замаа олохгүй өглөөг хүлээж байгаа юмсанж. Би тэдний нэгнийх нь утсаар ах руугаа ярьж ирж авахыг хүслээ. Ах маань намайг ирсэнд итгэж ядан /учир нь би дөнгөж урд өдөр нь утасдаж маргааш Солонгост очно, тосоорой гэсэн боловч манай ах хэр баргийн хүмүүс хилээр амархан нэвтэрдэггүй болохоор намайг тийм хурдан ирнэ гэж санаагүй байв/ Сөүлээс такси хөлслөн ирлээ. Мөн ах маань энд 10 жил болохдоо төрсөн хүүгээ ирэхэд ч баригдчихна гээд өөрөө тосч байгаагүй.